​БНХАУ-ын иргэн дөрвөн настай хүүхдийг заазуурдаж амийг нь бүрэлгэжээ

Нэг гэр бүлийн гурван иргэнийг заазуурдсан гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйлдэгдсэн байна. Тодруулбал, 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух эрхтэй БНХАУ-ын иргэн Ө гэгч архи ууж согтуурсан үедээ уг хэргийг үйлджээ. 

Тэрбээр 46 настай эмэгтэй Х-гийн толгойн баруун хэсэг, 13 настай Б-гийн зүүн гарыг, дөрвөн настай А-гийн толгойг тус бүр 2-3 удаа заазуурдсан байна.

Үүний улмаас дөрвөн настай А газар дээрээ нас барсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Хэргийг СХД-ийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Х.Онон
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.