Б.Болд, Э.Чулуунчимэг нарын салалтын шалтгаан Х.Мөнгөнцэцэг байсан уу?

Дуучин, МУСТА Э.Чулуунчимэг саяхан фэйсбүүк хуудсаараа өөрийн нөхөр Б.Болдоос салсан тухайгаа зарлаж, хатуу үгсийг хайр найргүй “шүлэглэн” чулуудсан нь шуугиан тариад амжсан.

Тэгвэл хосуудын салалтын шалтгааныг “Уулзахын хүслэн” нэртэй тайлан тоглолтоо Бөхийн өргөөнд тавьсан дуучин Х.Мөнгөнцэцэгтэй холбож ярих хүмүүс байна.


Бүр урлагт хөл тавьсан цагаасаа  л найз нөхдийн харилцаа үүсгэсэн Х.Мөнгөнцэцэгийн тоглолтод Э.Чулуунчимэг ямар ч юм шалтгаанаар очоогүй гэнэ шүү.

Э.Чулуунчимэгийн нөхөр Б.Болдын тухайд Х.Мөнгөнцэцэгийн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан бөгөөд тэд өдгөө хөдөө орон нутагт тоглолттой яваа аж.

Харин олны хэл аманд ороогдоод буй дуучин бүсгүй өөрийн цахим хуудастаа Э.Чулуунчимэгтэй хамт авхуулсан зургаа оруулж учир битүүлэг утгатай пост оруулсан байна.
 




Эх сурвалж: Tumen.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.