​“Халхын шоронгийн хаан” гэгдэж асан Гэрэлмаагийн Нямлхагвын түүх

1990-ээд оны сүүл үед Авдрантын онцгойд Толгойтын Нямлхагва гэж айхтар атаман тодорсон юм. Тэр үеийн шар хэвлэлүүд амтай болгон л түүний тухай үлгэр домог шиг л юм ярицгааж байсан даа. 1975 онд төрсөн Гэрэлмаагийн Нямлхагва гэж ээжээрээ овголсон энэ залуу Толгойтын зүүн салаанд хүүхэд насаа бусдын адил л тоглож дүрсгүйтэж өнгөрөөсөн юм. Түүний бага насыг мэдэх Толгойтын залуус “Нямлхагвыг Туул голд усанд оруулах гэж бөөн ажил болдог байлаа. Хүүхдүүд өртөөчлөн үүрч хүргэдэг байсан” гэж шоронд дурсч билээ.

Гэрэлмаагийн Нямлхагва хүүхэд байхаасаа л чанга биетэй хөдөлгөөнтэй нэгэн байж. Тэрээр 19 насандаа найзуудынхаа хамт том ажил хийж, том болно гэсэн мөрөөдөл нь аавын хаалга татахад хүргэсэн юм.

1994 онд баг өмссөн хэсэг залуус Толгойтын зүүн салаанд Говь-Алтай аймгаас ноолуур арьс шир ачаад хот орж ирсэн Газ-53 маркийн машинтай ченжүүдэд буу тулган жолоочийг нь уурын зууханд хүлж хаясан хэрэг гарчээ. Монголын цагдаа тэр даяараа гэмт хэрэгтэнгүүдийн араас хөдөлжээ. Гэмт хэрэг үйлдсэн залуус Оросын хил тэр машинтайгаа давж бүр Лужникийн захрүү орсон байна. Оросын тусгай хүчин, Монголын цагдаа нар Лужникийн захыг бүслэн байж гэмт хэрэгтэнгүүдийг барисан байна.

Олныг цочоосон энэхүү хэрэгийг Гэрэлмаагийн Нямлхагва , Майдарийн Баянмөнх, Бэгзсүрэнгийн Гантулга, Төрмөнхийн Товуудорж нар үйлдсэн байна. Монгол телевизээр гэмт хэрэг хийсэн залуусыг гар хөлд нь гав дөнгө зүүлгэн галт тэрэгнээс буулгаж байгааг үзүүлсэн юм. Өндөр нуруулаг залуус юу ч болоогүй мэт инээмсэглэн зогсож байлаа. Ингэж Г.Нямлхагва хэмээх залуугийн яруу алдар тодрон гарсан гэхэд болно.

Монголын шүүх дээрэм хийсэн , зандалчилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Гэрэлмаагийн Нямлхагвад 21 жил, Б.Гантулгад 18 жилийн ял өгсөн байна. Дуулиант гэмт хэргийн эзэд болох зургаан залуусыг олон гэмт хэрэгтэнгүүдийн айдсыг төрүүлдэг Авдрантын онцгой руу илгээсэн байна.

Тэр үед Авдрантын онцгойд 100 гаруй шигшмэл хоригдлууд ял эдэлж байлаа. Заримаас нь дурдвал халхын шоронгийн овгор “Том” Цогтсайхан, “Бүдүүн” Нармандах, “Буурал” Чинбаа, “Гоох” Даваасүрэн, Жадамбаагийн Сэргэлэн, “Зантгар” Төрөө, Дамбын Од, Цэдэнгийн Оюунбат, Өндөгөөгийн Хүрлээ, Батаагийн Батчулуун, “Туба” Алтантулга гээд доод тал нь 10 жил шоронд хоригдох ялтай хүн амьтай хэрэгтэн очдог зэрэглэл өндөртэй хорих байв.

Гэрэлмаагийн Нямлхагва тэргүүтэй зургаан залуу ирж анх удаа нэгэн зэрэг олон хоригдол ирсэнд бүгд гайхаж байжээ. Жилдээ нэг хоёр л шийдсэн хулгайч нар ирдэг шорон байж. Залуус Авдрантын онцгойд атаман болно гэсэн зорилго тавиад очсон бна.Тэдгээр залуусыг олон жил шоронгоор явсан “Халигаа” Батгэрэл гэдэг хоригдол галдаа авч шоронгийн дэг жаягийг заасан гэдэг юм. Дан ганц хүч бяраар атаман болно гэдэг амины хохь. Онцгойн шоронгийн хулгайч нар бүгд хутгатай. Хэн ухаантай нь ямар нүүдэл хийхээс овгор атаманы асуудал шийдэгддэг юм гэж зөвлөсөн байна. Гэрэлмаагийн Нямлхагва ч шоронгийн дэг жаяг ухаанд гаргуун сайн суралцаж төмөр өргөн биеийн хүчний дасгал байнга хийснээр бие хаа нь задраад сайхан залуу болсон байна. Шинээр ирсэн ч Гэрэлмаагийн Нямлхагва өөрийн байр сууриа олсон хэдий ч улам ихийг хүсч байв. Бусад галынханыг оролдож зарим нэгийг нь шоглож орхидог болжээ. Залуу нас хүч бяраараа онцгойрох, тасрах гэсэн оролдлогыг шоронд нөлөөтэй “Шандын” Батсайхан, Балданжамцын Баярсайхан нар ажиглаж байжээ. “Шандын” Батсайхан: Энэ муу мангар пацаан нэг дээшээ гарвал дийлдэхгүй шүү, Аймшигтай дарангуйлагч болох шинжтэй гэж ярилцсан байна. Тэгээд тэр 2 Гэрэлмаагийн Нямлхагвыг алахаар үгсэн шийдсэн байна. Ингээд үдийн цайны үеээр “Шандын” Батсайхан Нямлхагвыг араас нь гэндүүлэн тэвэрч “Барын бамбар” хочит Баярсайхан цээжин тус газар 3 хутгалаад Нямлхагвыг алдсан байна. Нямлхагва Баярсайханыг өшиглөн унагаад, Батсайханаас мултраад: Та нар арай л амжсангүй дээ гээд инээхэд нь цээжнээс нь цус бургилан урсаж байсан гэдэг. Хянагч нар гүйн ирж Батсайхан , Баярсайхан хоёрыг сахилга руу аваад явсан байна. Нямлхагвыг хутгалсан “Барын бамбар” гэх эр хэргээ ганцаараа даан 2 жилийн гянданд суух ял авчээ. Харин “Шандын” Батсайхан Төв аймгийн мөрдөнгөөс ял нэмүүлэхгүй хэргээ сэгсэрээд иржээ.

Энэ үеээс эхлэн Гэрэлмаагийн Нямлхагва Авдрантын онцгойд хүчээ авч эхэлсэн юм. Өдөр болгон сунгалт, хүчний бэлтгэл хийдэг болжээ. Түүнийг 3-4 хүн элбээд ч дийлэхээ байсан сайн зодоонч болсон аж. Шоронгийн эргэлт болгон Нямлхагвын гараар ордог болов. Өөрөөр хэлбэл хоригдол болгон Нямлхагвад эргэлтийнхээ мөнгө төгрөгийг өгдөг болсон байна. Энэ үеээс эхлэн Онцгойн хорих Нямлхагвыг хянах боломжоо алгуурхан залгиулж байлаа. Харуул хянагч нар Нямлхагваас мөнгө зээлж барьцаанд орсон юм. Ийнхүү Гэрэлмаагийн Нямлхагва Авдрантын онцгойд улам томорсоор хоригдлуудаар хутга, тамганы хайрцаг, буриад гутал, чулуун шатар гэх мэт зүйл хийлгэдэг болсон байна.

Мөн Нямлхагва гал тогооны ахлах тогооч болсон учир хоригдол бүхнийг ходоодоор нь барих болсон байна. Тэрээр мөн ар гэрийн эргэлт сайтай хоригдолуудыг галдаа авдаг байжээ. Онцгойд томорхын хэрээр эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь хүртэл чамин болж хүзүүндээ том бүдүүн алтан гинж зүүж, луун хээтэй нөмрөг нөмөрч, арслангийн толгой бүхий чулуун таяг тулан явдаг болжээ. Мөн 2-3 бие хамгаалагчтай болж өөдөөс нь үг зөрсөн хэнийг ч болов зодохоос илүүтэйгээр яргалдаг, ял нэмүүлдэг байлаа.

Гэрэлмаагийн Нямлхагвын шорон санаа, шургуу хоёрыг халхын шорон барж идэхгүй ээ гэж хоригдол болгон яридаг байжээ. Авдрантын онцгойн дарга Дамдинцэрэнг Нямлхагва атгандаа бүрэн оруулж чадсан гэдэг. Уг нь дүрмэндээ хоригдол хянагч дарга нарын өмнө малгайгаа аван зайнаас нэрээ хэлдэг учиртай. Хорихын дарга Дамдинцэрэн Нямлхагватай цуг үйлдвэрийн хашаанд алхаж явахдаа. Нямлхагва гэнэт зог тусан хулгайч нарын өөдөөс харан шээж эрхтэнгээ сэгсрээд зогсож байхад хорихын дарга хүлээгээд зогсож байдаг байв. Нямлхагва шээчихээд: Та юу гэж ярьж байлаа гэдэг байсан аж. Үйлдвэрийн хашаанд байсан хоригдолууд амаа ангайгаад л үлдэнэ. Нямлхагва хоригдлуудад өөрийгөө хүчтэйг илтгэж буйна энэ юм. Мөн Нямлхагва гал зууханд 40 гаруй төрлийн гинжаал хутга хулгаруудаар зүлгүүлээд сууж байхад хорихын орлогч дарга орж ирээд нэг хутгыг нь барьж үзэн: Мөн сайхан хийж шүү гэхэд Нямлхагва: Хөөе чи миний өрөөнд орж хоол ид гэхэд. Хорихын орлогч дарга: Би дөнгөж сая хоолоо идсэн гэхэд Нямлхагва үхсэн хойноо. Чи ийм тансаг хоол наранд ч идэхгүй гээд тогооч мэргэжилтэй ялтанаар хийлгэсэн шарсан тахиа авчруулан идүүлж байх жишээтэй.



Нямлхагвын тусгай өрөөнд тухайн үедээ хамгийн том байсан 29 инчийн өнгөт телевиз байдаг байсан бөгөөд, олон давхар хивс дэвсэж, чонын арьсан дээр суудаг байж. Таазаа хүртэл касет өрж, бас нэг өрөөнд шоронд хамгийн хэрэгтэй молоког авдар авдараар нь тэвхийтэл хурааж , сар болгон Нямлхагва нэг эр үхэр зоонд оруулан махална. Гэдэс доторыг нь нинжа нарт өгч Нямлхагва ердөө 2 гуяны махыг хэрэглэнэ. Хотын хамгийн үнэтэй супер маркетэд байдаг өндөг хиам өдөртөө Нямлхагвын өрөөнд овоолгоотой байдаг байв. Тэрбээр үе үе зайсангийн эмнэлэгт хэвтэхээр явна. Явахдаа 40 питон хорхог, өрөм, ааруул сав саваар нь авч явна. Эмч нарт өгөх гэж тэр. Онцгойн эмч хэмээх хижээл эмэгтэй Нямлхагвын үгнээс гарахгүй. Нямлхагва цагаан алчуур мөрөн дээрээ тохоод эмчийн өрөөнд орно. Эмчтэй эр эмийн ажил хийчихээд эмнэлэгт хэвтэх бичиг хэн хэнд өгөхөө шийднэ. Эмнэлэг гэдэг бол хулгайч нарын хувьд Сочид амрах эрхийн бичиг л гэсэн үг. Тийм учраас Нямлхагвад хулгайч нар байдагаа барин гүйдэг байлаа. Нямлхагва сүүлдээ хэнийг эмнэлэгт хэвтүүлэх, үйлдвэрт ажиллуулах, жаанд гаргахыг шийддэг болсон бна. Хорих ангийг Нямлхагва удирдаад бна уу, хорихын дарга удирдаад бна уу гэдэг нь эргэлзээтэй болжээ.

Нямлхагва Зайсанд байдаг хорихийн төв эмнэлэг рүү явахдаа ачилгын пургон дүүрэн хутга, шатар гэсэн зүйл авч явдаг байсан гэдэг. Зайсангийн дамжинд Нямлхагва дээрмийг өөринхөө зоргоор хийдэг байжээ. “Казино” Энхбаатараас 500 мянган төгрөг өгөхийг шаардахад цаадах нь буриад зангаар татгалзжээ. Тэгэнгүүт Нямлхагва балбаж цусыг нь уулган дарамталж мөнгө авсан гэдэг. Дамжингийн хоригдлууд тал тал тийшээгээ хувиарлагдан ачигдахаа хүлээн энд саатдаг байлаа. Бүгд ял нэмүүлж байгаа чанга гарууд шүү дээ. Нямлхагва “Хөөе чи тэрийгээ өг” гээд шаналгаад явахгүй. Тэгэхдээ эргэлт авахыг нь хараад зогсож байдаг байж. Бүгд ирж Халхын шоронгийн хаанд 10 мянгаас эхлээд 100 мянган төгрөг хүртэл өгдөг байжээ.

Нэг удаа баруун аймгаас хүн амины хэрэгтэй ирсэн овгор хулгайч Нямлхагвад эргэлтээсээ өгсөнгүй. Аймгийн арслан цолтой энэ нөхөр байшингийн хананд хүн савж алсан хэрэгтэн байж. Тэгээд Нямлхагвыг дуудахад пээдэг пээдэг алхсаар орж ирсэн байна. Нэг хүн алчихсан хүн дахиад хэнийг ч цохиход бэлэн байлаа. Нямлхагва нөгөө хүчтэн гэх нөхрийг хамарлуу нь мөргөөд нэг өшиглөхөд 120 кг жинтэй залуу нүд ирмэхийн зуур шалан дээр тэрий хадан унажээ. Нямлхагва цус нөжтэй н холиод өмдийг нь шувтлан нэг хоригдлыг “Наадахыгаа эмнэ” гэсэн байна. Ингэж тэр хүү арслан цолтой том эрийг шоронд атаман болох ирээдүйг нь үгүй хийсэн юм.

Оройхон хэрд Нямлхагва дамжингийн бүх овгор хулгаруудыг цуглуулан “Өрөө өрөөнөөсөө өнгөтэй эд зүйлээ авчир” гэдэг байлаа. Нийт 20 гаруй цүнх гутал хувцас цуглуулна. Дамжингийн хянагч нар: Та ийм их хувцсаар яадаг юм бэ гэхэд Нямлхагва “Би 100 гаруй хулгайч тэжээдэг юм” гэсэн гэдэг. Тэрбээр тэр их хувцсаа Авдрантын онцгойн хоригдлуудад тарааж өгдөг байсан юм.

Нэг удаа 2 хянагч цоо шинэ хромон гутлаа тахлуулах гээд зоо руу оруулсан байна. Тэгээд гутлаа авах гээд очтол түрийг нь тайраад ботинк шиг болгочихсон байж. Хоёр хянагч орилж: Яаж өдөж байнаа лаларуудаа, алнаа гээд бороохойгоо барин гуталчин дээр оржээ. Тэгтэл гуталчин: Овгор Нямлхагва л түрийг нь авч буриад гутал хий гэсэн хэмээн хэлтэл нөгөө алж хядах гэж байсан баатрууд дороо номхорч: Өө Нямлхагва юм бол яах вэ гээд гараад явчихсан гэдэг.

Нэг ядарсан хоригдолд дээрэлхүү харуулыг Нямлхагва дуудан хоригдлуудын дэргэд цустай нь холиход нөгөө харуул юу ч хэлэлгүй цааш сажилан явсан гэдэг. Ийнхүү Гэрэлмаагийн Нямлхагва Монголын Шоронд хүлээн зөвшөөрөгдөөд байхад нь өөрийг нь алуулахыг завдсан “Шандын” Батсайхан Төв аймгийн мөрдөнгөөс хэргээ сэгсэрээд буцаад ирэхэд Нямлхагва өрөөндөө дууджээ. Батсайханыг өрөөндөө оруулаад цохиж унаган сэг болтол балбаад, хармаанд нь хутга хийгээд нохой шиг чирэн харуулын байранд ачраад: Наад сэгээ ав. Наад новшид чинь алуулна гэж байхгүй шүү. Урьд намайг барын бамбар гэдэг хулгайчтай нийлэн алах гэж хутгалж бсан юм. Сая ирэнгүүтээ л намайг дахин алах гэж хутга барин дайрлаа. Худлаа гэвэл хармаанд нь хутга байгаа. Наад хулгайчийн хутгатай ноцолдоод гараа зүсчихсэн гээд үзүүлсэн байна. Тэрбээр аль хэдийнэ өөрийн гараа зүсэж орхисон байсан юм. “Шандын” Батсайхан бол хир баргийн гайгүй ялтанд нохой шиг зодуулахгүй толгой сийрэг үгийн баялаг сайтай хуулийг өөрөө зохиосон юм шиг ярьдаг нэгэн байсан бөгөөд Дорноговь аймгийн “Ар-Шандын овгор” гээд хар бараан намтар түүхээр элбэг нөхөр юм. “Шандын” Батсайхан Нямлхагвын шургуунд ороод идэх хоолоороо сойгдож өдөрт 2 ширхэг хар гурилаар хийсэн мантуу идээд бүтэн 3 сар бор зүрхээрээ шоронг мэрж явсан гүргэр гар байлаа. Гэрэлмаагийн Нямлхагва ийнхүү Авдрантын онцгойд хаанчиллаа бүрэн тогтоож жинхэн дураараа дуригаж дунд чөмгөөрөө жиргэсэн юм. Өдөртөө үйлдвэрийн байрны дээвэр дээр суун алсыг харна. Тэгээд эргэж ирээд хүн яргалах ажилдаа ордог байлаа. Зүгээр ч хүнд хоол өгч чаддаггүй байлаа. Цуйван хийгээд л үлдэгдэл дээр нь нус цэрээ хийн “Хөөе Квадрат Төмөрбаатараа хоол ид” гээд өгнө. Цаадах нь овгор надад хоол өглөө гээд л баярлан сайрхан яриад л иднэ. Түүний гал хамууд ч гэсэн цуг хоол идэж чадахаа байсан гэдэг.

Гэрэлмаагийн Нямлхагва нь шоронд 3 удаа гэрлэсэн бөгөөд 2 дахь гэрлэлт нь “Сэрүүлэг” сонины сурвалжлагч Мөнхбаясгалан гэдэг хүүхэн байлаа. Сэтгүүлч хүүхэн Нямлхагвыг харангуутаа л унан тусан дурлаж сүйн бөгж бэлгэнд авч нэг хэсэгтээ л шоронгоор дагнасан гэдэг.

Гуравдахь эхнэр нь оюутан охин байсан гэдэг. Нямлхагва цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан юм. Тэрээр 3 4н ууц чануулан тавьж өрөөндөө орж ирсэн хоригдол болгонд 100 гр “Болор” архи өгч ахмад хоригдлуудтай 10 мянган төгрөг барьж золгодог байсан юм. Ийм хэмжээний том цагаан сарыг шоронд хэн ч урьд өмнө хийж байгаагүй гэдэг.

Нямлхагва шоронд тасрахын хэрээр наранд ч нөлөөтэй болж томоохон пүүс компаны эздэд чулуун шатар, гайхалтай хийцтэй серийн дугаартай эрдэнийн чулуун иштэй чинжаал хутга явуулдаг байв. Ийм бэлэг хүлээн авсан компаны эзэд шоконд орон Нямлхагвыг эргэх гэсэн биш дайлуулж цайлуулаад буцдаг байсан гэдэг. Нөгөөтэйгүүр Нямлхагвыг “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайваны эсрэг сөргүүлэн тавих хүчний байгууллагын далд бодлого ч явагдаж бсан гэдэг юм. Тэр байтугай Энхтайваныг Нямлхагваар хороолгох нууц төлөвлөгөө ч байсан гэж “Ганц Худаг”-ын овгорууд хожим ярьж байсан гэлцдэг.

Гэрэлмаагийн Нямлхагва “Би Халхын шоронгийн хаан” гэсэн гүн бат итгэлтэй болж ирлээ. Түүнийг унтаж байхад нь сэрээхгүйн тулд Засангийн хянагч нар гутлаа тайлж явдаг болтлоо жижгэрэв. Тэрбээр онцгойн хулгайч нарыг харцаараа хөдөлгөдөг болгожээ. Нийтийн байранд халамцуу ороод ирэхэд нь нам гүн болж, Нямлхагвын хромон гутал тачигнахад хулгайч нар навтас хийдэг байжээ. Тэрбээр онцгойн 100 гаруй хулгайч нарыг өмнөө суулгаад “Муусайн лаларуудаа. Намайг ална гэж ярьж байна гэл үү. Би бол төгс хулгайч. 20 грамм төмөрөө бариад хүрээд ир. Гар хөлийг чинь хуга цохиод өгье. Та нарыг наранд траншэй хүлээж байгаа, намайг бол Монголын бүх компаны захирлууд хүлээж байна. Та нарыг бүгдийг чинь засаг хоолонд оруулна шүү новшнуудаа” гэж эвдэрдэг болжээ.

Нямлхагва нэр төрд аймшигтай дурлаж байлаа. “Намайг хэн юу гэж байна. Наранд миний тухай ярьж бна уу, сонин хэвлэлд муулаагүй биз” гэж асууна. Бууны нохдынхоо үгээр бусдыг дээрэлхнэ. Хорихын удирлагад өгсөн өргөдөл, гомдлыг Нямлхагва хэдхэн минутын дараа барьж орж ирээд “Муусайн лаларууд бөгс ухлаа” гээд балбадаг байжээ.

Гэрэлмаагийн Нямлхагваын хуурай ах болох “Ландага” Батцэнгэл “Нямлхагваа чамайг халхын шорон хүлээн зөвшөөрч байна. Одоо чи зүгээр л зогс. Хулгайч нарын хоолоор оролдож болохгүй. Одоо зогсчих” гэж зөвлөсөн гэдэг. Гэвч Нямлхагва зогсож чадсангүй. Хулгайч нарыг дарамталж өөрийнхөө булшны нүхийг ухаж байв. Харин нөгөө талд түүний энэ дарамтыг тэсэхээ байсан хулгайч нар эгзэгтэй мөчийг хүлээж байлаа. “Шоронгийн атамаанууд нааран дээрээ алуулдаг” түүх давтагдах дээрээ тулсан байв.

Нямлхагвыг алахаар Сэдэдийн Батаа, Цэндийн Баянмөнх нар тохирсон байжээ. С.Батаа нь хүн амины хэргээр 25 жилийн ял авч гянданд 1 жил 6 сар суугаад онцгойд ирсэн нэгэн бөгөөд Сэлэнгэ аймгийн харьяат бөгөөд Орос улсад цэргийн сургуульд сурсан, тагнуулын ерөнхий газар ажилдаг байсан гээд явсан газар ярих юмтай чанга ялтан байлаа. Ц.Баянмөнх ч ялгаагүй хүн амины хэрэг үйлдсэн ноцтой этгээд байлаа.

Ц.Баянмөнхийн гал хам “Симба” Бямбажав гэдэг хоригдолд эргэлт ирсэн байна. Галын ахлагч Ц.Баянмөнх 20 мянган төгрөг Нямлхагвад аваачиж өгтөл ихэд голж: Лалар минь 20-хон мянган төгрөг өгч байгаа юм уу. Энэ чинь мөнгө юмуу гээд цохин унагаад нохой шиг балбан аманд нь мөнгийг нь уран чихсэн байна. Энэ явдлаас үүдэн өс хонзонгийн зангилаа үүссэн байна. Батаагийн хувьд мөн л эргэлт иржээ. Батаа эргэлтийн байранд ээж дүү охинынхоо хамтаар уулзалтанд орсон байжээ. Шоронгийн хаан орж ирэхэд нөгөө хэд чинь хамаг байдагаа өгсөн ч Нямлхагва нэг их тоосонгүй тэрбээр: Батаа хамаа би хотод байгаа нэг хүүхэнд захиа өгөх гэсэн юм. Дүү охинд чинь өгчих үү гэсэн байна. Батаа юу ч бодолгүй тэг тэг гэсэн байна. Дүү охиныг нь дагуулан нөгөө өрөөнд оруулан хутга тулгаад “янзалж” орхисон байна. Батааг ээжтэйгээ сууж байтал дүү охин нь хачин царайлж орж ирээд: Ахаа та шоронд ингэж амиа авч явдаг юм уу гэсэн байна. Энэ үг Батаагийн зүрхэнд сум шиг зоогдсон юмсанж. Өс хонзонгийн хурц хутга ийнхүү ирлэгдсэн байна.

Нэг удган эмгэн шоронд хоригдож байсан хүүгээ эргэж ирэхэд Нямлхагва түүнд мэргэлүүлсэн аж. Тэр эмгэн: “Чи чинь шоронд 3 удаа гэрлэсэн их эд байх нь ээ. Шоронд суух хугацаа чинь дууссан байна” гэжээ.

Харин энэ явдлаас яг 7 хоногийн дараа 2001 оны 10-р сарын 24-ны 06 цагт Батаа, Баянмөнх 2 хутгатай гараа скочоор ороож байлаа. Нямлхагвыг ална гэдэг амаргүй асуудал. Өрөө нь камертай, өрөөнийхөө үүдийг бүдүүн залуугаар мануулдаг байж. Эхлээд Баянмөнх орон манаач залууд хутга тулган хөдөлгөөнгүй болгожээ. Батаа өрөөнд орвол овгор дээш харан хэвтэж байлаа. Тэгэнгүүт зүрхэн тус газар нь эхлэж хутгалаад л дараа нь сэглэж гарсан байна. Нямлхагва өндийсөн хэдий ч 2 гартаа хутгатай хүний өөдөөс олигтой эсэргүүцэж чадсангүй муухай орилон нэг хашгираад дуугай болжээ. Батаа нил цус болоод гарч ирээд: Гүйцээчихлээ, хамаа гээд санаа алдахад Баянмөнх: Яг үхсэн үү гэлээ. Батаа: Амьсгаатай л байна гэхдээ удахгүй үхэх болуу гэхэд Баянмөнх: Амьд гарвал цаад чинь бид 2-ыг нохой гөлөг шиг тарчилгаж ална. Гүйцээнэ ээ гээд орсон байна. Түүнийг ороход Нямлхагва гэдэс нь цувчихсан, нүдний цөцгий нь урсчихсан хоолой н хэржигнэн дуугарч байжээ.

Баянмөнх түүнийг дахин хутгаараа хэд хэд зоон хоолойг нь хэрчсэн гарсан байна. Ийнхүү 27-хон настай Гэрэлмаагийн Нямлхагва өрөөндөө 40 гаруй хутгалуулан нас барсан юм. Баянмөнх хэргээ дангаараа үүрэх гэж оролдсон болов ч бүтээгүй бөгөөд хүлээлгийн өрөөнд амиа хорлосон юм. Харин Батаа цаазаар авахуулан төрийн цээрлэл хүлээсэн билээ.

Нямлхагвын эдэлж хэрэглэж байсан зүйлс машин дүүрэн ачаа болж байсан ба түүний куртикных нь хармаанд 700 мянган төгрөг байсныг олсон байна. Харин хулгайч нарын нүдийг унагадаг байсан бүдүүн алтан гинж нь алга болсон бөгөөд хулгайч нар Засангийнхан өөд татсан болов уу гэж ярьдаг юм.

Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөгийн тод жишээ энэ юм. Нямлхагвыг олон атаманууд “Тэнгэрээс заяасан Халхын шоронгийн хаан” хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Түүнийг нас барахад олон хулгайчийн нуруун дээрээс хүнд ачаа аваад хаячих шиг болсон хэмээн ярицгааж байсан гэдэг.

Эх сурвалж: https://www.facebook.com/UBataman/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.