Бяцхан хүү Диваажин руу явсан ээжийгээ олохын тулд 911 рүү залгажээ, гэтэл...

5 настай Жерри хэмээх хүү ээжийгээ гэнэтийн ослоор алджээ. Учраа мэдэхгүй бяцхан хүүд ээжийгээ алдсан үйл явдал нь маш хүндээр тусчээ. Ээжийгээ цаг үргэлж асууж, энд тэндээс хайж байгаа хүүдээ аав нь аргагүйн эрхэнд “Ээж нь Диваажин гэх газар байгаа” хэмээн тайлбарласан байна. Харин энэ газар Жерригийн анхаарлыг тун ихээр татаж, яагаад тэндээс ээжийгээ авчирч болохгүй байгааг гайхаж ядан нэгэн өдөр 911-рүү залгажээ.

Бяцхан хүүгийн дуудлагыг авсан цагдаагийн офицер түүнийг тоглож байна гэж бодон эхэндээ тоохгүй байв. Энэ дуудлагын цаана ямар хүн тоглоом хийж байгааг олохын тулд дуудлагаыг таслалгүй удаан гэгч нь сонссон цагдаа хүүг үнэнээсээ ярьж байгааг ойлгон, нулимс дуслуулан яриаг хурааж авчээ.  Цагдаа хүүд ямар зөвлөгөө өгөхөө сайн мэдэхгүй байсан тул улаан өнгийн шаарыг тэнгэрт нисгэвэл ээж нь чиний хажууд үргэлж байна хэмээн захижээ. Хүү ч мөн улаан шаар өдөр бүр хийсгэсээр одоо том залуу болжээ.

Энэхүү үйл явдал хэдэн жилийн өмнө болсон бөгөөд ард иргэдийнхээ төлөө үйлчилдэг цагдаа хүний ёс журмыг хүндлэн уг үйл явдлаар богино хэмжээний кино хийжээ. Мөн эцэг, эхээ алдсан хүүхдүүдийн сэтгэл санаанд тус дэм болох үүднээс Жерри хүүгийн бодит амьдралаас сэдэвлэсэн хүүхэлдэйн киног тун удахгүй бүтээхээр болсон байна. 
 


Х.Нэргүй 
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.