​Фитнесс зааландаа хөл нүцгэн явж болохгүй, эс тэгвээс...


АНУ-ын Техас мужид оршин суудаг нэгэн залуу фитнессээр хичээллэснийхээ дараа хөл нүцгэн шүршүүрт оржээ. Удалгүй түүний зүүн хөлөнд таван удаа дараалж цэврүүт үү үүссэн байна. Тухайн үед залууд ямар нэгэн өвчин мэдрэгдээгүй гэнэ. Үү нь хөлийн уланд ургасан тул гишгэхэд зовиурлаж байснаас үүдэн залуу үүг зүсч хайчлан авчээ. Гэтэл байдал орвонгоороо эргэж шарх нь улам томрон идээлж, тухайн хэсгийнхээ арьсыг үхүүлж, улам их цэврүүтсэн байна. 
 
 
Эмч нарын дүгнэлтээр залууг шүршүүрт хөл нүцгэн орох үед хөлийн улан дахь нимгэн арьсны нүхээр нян бактери орж улмаар папилома (HPV) хэмээх хоргүй хавдарыг үүсгэсэн байна. Уг хавдар нь арьсыг идэж, арьсан дах ашигтай бактериудыг устгаж, нянг эсэргүүцэх чадварыг сулруулдаг аж.
 

Одоогоор залуу нэг хөлөөрөө гишгэж явж байгаа ба загасны хайрс ашиглан хөлийн улныхаа арьсийг нөхөх хагалгаанд орохоор болсон байна. Түүний зүүн хөл гишгэх бүү хэл өргөхийн аргагүй хөндүүрлэж, хавдаж томорсоор байгаа аж.
 

Нэрээ нууцалсан марафоны тамирчин гэх эр өөрт тохиолдсон явдлаа бусдад сэрэмжлүүлэх үүднээс өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлсэн нь маш олон хандалт авчээ.
 

 
Х.Нэргүй 
Эх сурвалж: http://www.dailymail.co.uk/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.