Гээсэн мөнгийг нь олоод эзэнд нь эргүүлж өгчээ

"Лантуун дохио" ТББ-ын гишүүн МУИС-ын Хууль зүйн сургуулийн оюутан Б.Төгс нүүр номондоо нэгэн зар тараасан нь олны анхаарлыг татсан билээ. Тэрбээр "Их хэмжээний мөнгө хаясан хүн байвал мөнгөө Налайх дүүргийн цагдаагийн хэлтэсээс ирж авна уу" хэмээсэн юм.

Б.Төгс тавдугаар сарын 15-ны орой 21-н цагийн орчим "Налайх-Багшийн дээд" гэсэн автобусанд энэхүү мөнгийг олсон /2500,000/ ба түүний зарын дагуу эзэн нь олджээ. Мөнгөө хаясан эмэгтэй одоогоор хүүхэд нь өвчтэй эмнэлэгт байгаа бөгөөд дараа долоо хоногт Цагдаагийн хэлтэсээс очиж мөнгөө авахаар болжээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.