Хятад тэрбумтан Билли Лим, хийлч О.Байгаль нарын онцгой дотно харилцаатайг гэрчлэх зургууд

Монголоос төрсөн хятад тэрбумтан хэмээн сүүлийн үед хэвлэлээр бичигдэх болсон хүн бол Лим Сим Пау буюу Билли Лим гэх эрхэм юм.  

Хэвлэлд мэдээлсэнчлэн Лим Сим Пау нь монголын урлаг соёлын төлөөлөгчид, нөлөө бүхий улстөрчидтэй тун ойрхон найзалж нөхөрлөдөг гэх. Бүр манай толгой баячууд хүртэл түүн дээр явж очин “Билли ах аа” хэмээн хүндэтгэл үзүүлж бөхөлздөг гэх яриа байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Central Asian Mine Supplies, Central Asian Mining Logitics, Central Asian Mineral Exploration зэрэг томоохон компаниудыг эзэмшигч Лим Сим Паугийн талаар хэвлэлд бичихдээ, “Билли Лим одоогоос хорь гаруй жилийн өмнө Сингапурт жижигхэн цахилгаан барааны лангуу нээж, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Бараг худалдан авагчгүй, зах зээлд туршлага тун нимгэн Билли Лим тухайн үед бараагаа зарахын тулд юу ч хийхээс буцахгүй байсан аж. Ядуу тарчиг амьдрал дундаас босч ирсэн залуу 1990 оны эхэн үеэр Монголын ганзагын наймаачидтай тааралдаж, ганц хоёр камер зээлээр өгснөөр Монгол хэмээх гүрний үүд хаалга түүний өмнө бүхлээрээ нээгдэж байгааг тэр өөрөө ч сайн ойлгоогүй байх. 

Монголын ганзагын наймаачдад жижиг сажиг бараа зээлээр зарж байсныхаа хүчинд тэр 1991 онд Монголд анх хөл тавьжээ. Угаасаа ядуу даржин амьдралдаа дассан байсан хятад эр Монголын эрс тэс хүйтэн цаг агаарт ч амархан дасаж, Хятад хүний овжин ухаанаар Монголд мөнгө унагаж болох асар том боломжтой газар гэдгийг тун хялбархан ойлгож чаджээ. Энэ нь ч аргагүй. 1990 онд архи бүү хэл талх нь хүртэл картанд орчихсон., толаноор зарагддаг байсан үе. Мөнгөгүй нь ч, мөнгөтэй нь ялгаагүй ганц оймс худалдаж авах гэж эрж хайдаг байсан үе. Гэвч том бизнес хийх мөнгө Биллид ч, өнөөх  жижиг сажиг бараа зээлээр авдаг найзад нь ч байсангүй. Гэхдээ л тэр Сингапурт нээсэн барааныхаа лангууг хааж, Монголд суурьшихаар бүр мөсөн иржээ” хэмээн мэдээлжээ.

Мөн түүнийг манай улсын урдаа барьдаг урлаг соёлын алдартай одуудаас авхлуулаад Баянгол зочид буудлын царайлаг нуруулаг зөөгчдийг ивээн тэтгэн дэмжих нэрээр Сингапур руу бөөн бөөнөөр нь явуулдаг, Сентозо арал дээр цугларсан хятад найзуудаа зугаацуулдаг гэсэн мэдээлэл цацагдсан юм.

Тэгвэл бидний олж мэдсэнээр Лим Сим Паугийн ивээлд хийлч О.Байгаль багтаад удаж байгаа гэнэ. Тэд онцгой дотно харилцаатай нөхөрлөдөг агаад түүнийг санхүүгийн хувьд дэмждэг байж болзошгүй гэх мэдээллийг албан бус эх сурвалж өгсөн юм. 

Хятад тэрбумтан Билли лим, Хийлч О.Байгаль нарын хамтдаа авхуулсан гэрэл зургуудыг хүргэж байна. 









Х.Онон


 
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.