Ч.Наранзаяа, Д.Гантулга нар дотно харилцаанд орсныг батлах мессежүүд ил боллоо

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн хохирогч Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа Д.Гантулга  өөрийн дүүг нь  хүчиндсэн болохыг  батлах баримтуудыг дэлгэсээр байна.

Тэгвэл тэрбээр энэ удаа Д.Гантулгатай дотно харьцаатай гэх иргэн Ц-тэй бичсэн мессежүүдээ өөрийн цахим хуудсандаа ил болголоо.

Иргэн Ц-ийн зүгээс Ч.Саранзаяа руу бичихдээ, ‘’Д.Гантулга намайг гэртээ дагуулж орох гэсэн. Тэгээд манай ээж гэрт байгаа гэхээр нь шөнө орой согтуу галзуу хүнийг ээж дээр нь дагуулаад яаж орох вэ гэж бодоод би гэртээ дагуулаад ирсэн. Гэрт нь ороод л хоночихдог байж.  Шөнө 12 цагийн үед ирсэн. Тийм юм болсон гэхээр салгалаад зүрх хаалаа. Нараа шөнө ирсэн. Би өглөө ажилдаа явахдаа Д.Гантулгыг босгож авч гарах гээд дийлээгүй.

Хүүхэд айлгачихав одоо хурдан гар гэсэн чинь үүдэнд машин хүлээж байгаа, одоо гарлаа гээд утсаар  ярьсан. Би наад мууг чинь амьтан болгоно оо. Нараа уруу шууд цагдаа дээр очоод өргөдөл өгчих, эгч нь бүгдийг нь зохицуулна гээд мессеж биччихлээ. Би бүх хариуцлагыг хүлээнэ’’гэхчлэн бичжээ.

Харин Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа найз Ц-рүүгээ бичихдээ "Яаж ийм хог новшнууд УИХ-ын  гишүүн гээд худлаа том юм яриад явж чаддаг байна аа. Өглөө хүчиндчихээд гараад явсан байна. Нараа яагаад ч дийлээгүй тэгээд хүчиндүүлсэн байна. Дотор нь тавьсан гээд өглөө уйлаад залгасан.’’ хэмээн бичжээ.






 
С.Тэргэл
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.