УИХ гишүүн Д.Гантулга: Би яриа өгч чадна, үр хүүхэд ч өгч чадна, олон юм өгч чадна аа

Хүчингийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Д.Гантулга гишүүний өөр нэгэн сэтгүүлч эмэгтэйтэй утсаар ярьж буй бичлэг нийтэд ил боллоо.

Тэдний яриаг сийрүүлбэл:

Сэтгүүлч: Өөр лүү чинь залгахаар авахгүй тоохгүй байсан шүү дээ.

Д.Гантулга: Би чинь хотод гэргүй шүү дээ, буудалд амьдардаг .

Сэтгүүлч: Юун баян юм. Буудалд юу хийж байгаа юм?

Д.Гантулга:  Буудалд юу хийхэв дээ, буудалд архи л ууна шүү дээ. Хөөрхөн охидууд мохидуудтай л сууж байна шүү дээ.

Сэтгүүлч: Чуулган дээрээ ирж суухгүй юм уу?

Д.Гантулга:  Чуулгандаа очиж сууна ш дээ одоохондоо бол хэрэгтэй юм болохгүй, ерөнхийдөө нэг хуралшуу юм болоод орон нутгийн сонгуулийн пи ар хийж байгаад л тарна шүү дээ. Тав дахь өдөр угаасаа завсарлана. Чуулган маргааш завсарлана хонгор минь.

Сэтгүүлч: Та тэгээд хотод хаана амьдардаг юм?
 
Д.Гантулга:  Хотод тэгээд буудлаар л амьдардаг шүү  дээ. Гэр орон хотод байхгүй. Чи одоо ирээд надтай жаахан суувал суу. Би яриа өгч чадна, үр хүүхэд ч өгч чадна. Олон юм өгч чадна. Зайсангийн Зайсан лаунжид 205 тоотод хүрээд ир.

Сэтгүүлч:  За за таныг маргааш чуулган дээрээ ирэхээр л яриа авья даа.

Д.Гантулга: Маргааш би чуулгандаа очихгүй л дээ. Хаха.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.