Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяа авлигын хэрэгт холбогджээ

Төрийн албан хаагчид авлигын хэрэгт холбогдсон дуулиан энэ удаа Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаар үргэлжилж байна. Б.Нарантуяа нь Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар ажилладаг бөгөөд түүнийг хуулийн байгууллага албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ. Тодруулбал, Б.Нарантуяа нь Анагаахын их сургууль төгссөн оюутнуудад эмчлэх эрхийн лиценз олгохдоо 15 хүнээс их хэмжээний мөнгө авсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон гэнэ.

Авлигын хэрэгт сэжиглэгдэж буй Б.Нарантуяаг өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллага цагдан хориод байсан ч Г.Өсөхбаяр аварга хөөцөлдсөний эцэст батлан даалтад гаргаад байгаа талаар зарим хэвлэлд мэдээлжээ.

Б.Нарантуяа нь Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, профессор. Эрүүл мэндийн салбарт эм боогч, ЭМЯ-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан туршлагатай нэгэн юм байна.

Х.Онон
 
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.