Амай Ц.Цогзолмаа сайдыг уучлалт гуйхыг шаардаж, эмчилгээгээ зогсоохоо мэдэгджээ

"Монгол бадарчин" хэмээн нэрлэгдэж 11 жилийн турш дэлхийн 86 орноор аяласан Амай буюу Ж.Золбаяр  бөөрний дутагдалд орж, хүнд өвдсөн тухай харамсалтай мэдээлэл оны өмнө олон нийтэд хүрсэн.

Тухайн үед тэрбээр эмнэлэгийн орон дээрээс лайв хийхдээ "Дэлхийн түүхэнд vлдэх холын хүнд хэцvv замыг туулж, даваад, Эх орондоо авчирсан мэдлэг туршлагаа сайн сайхны төлөө ашиглаж чадсангvй. Төр засагт, мэдлэг чадваргvй, Эх оронч сэтгэлгvй хvмvvс олноор шургаж орсны гайг манай vе нvдээрээ харж, бие сэтгэлээрээ мэдэрлээ дээ. Ийм муу цаг vеийг дараагийн vе битгий туулаасай. Юм хийж, бvтээж чаддаг Монгол хvмvvсээ дэмждэг болж байж бид хөгжинө шvv гэдгийг санаж яваарай" хэмээн бичиж байв.

Тухайн үед түүнд туслах гэсэн залуус Амайгийн бичсэн номыг худалдан авах ажлыг өрнүүлээд байсан юм. 

Тэгвэл  БСШУ-ны  сайд Цогзолмаа  саяхан аялагч Амай буюу Ж.Золжаргалын бичсэн номуудыг “хэнд ч хэрэггүй” гэсэн мэдэгдлийг телевизээр хийсэн гэдгийг аялагч маань хувийнхаа цахим хуудсаар мэдэгдэж эсэргүүцлээ илэрхийлсэн нь олон хүний эгдүүцлийг хүргэж байна.

Учир нь Амайгийн бичсэн эдгээр номууд нь намын зохиомол түүх биш. Хэн нэгэн улстөрчийг худлаа хөөргөсөн ном ч биш. Түүний 11 жил аялаж дэлхийн 86 оронд очсон туршлага, тус орнуудын түүх соёл, шашин гээд бүхий л зүйлийг шинжлэх ухаанчаар буулгасан ном гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг.

Номыг бүтээхдээ Амай нь зөвхөн өөрийн сонирхлын дагуу, дэлхийн сонин хачинаас сорчлон дэлгээгүй. Тус номын багт салбар салбараас манай нэртэй эрдэмтэд оролцсон нь шинжлэх ухаанчаар хандасныг хэлнэ. Учир нь тус ном нь манай нийгмийн байдалд томоохон өөрчлөлт хийхэд ихээхэн ашиг тустай зүйл гэдгийг эрдэмтдийн баг ч хэлсэн, олон мянган уншигчид ч хүлээн зөвшөөрсөн. Тэр тусмаа аялал жуулчлалын салбарт ихээхэн том шинэчлэл хийхэд Амайгийн бичсэн номууд маш том түшиц болно гэдгийг мэргэжилтнүүд нэгэнтээ дүгнэжээ.

Амай эрхэм сайдад хандаж “Миний номыг сөхөж хараагүй байж энэ олон эрдэмтэн, хүний хөдөлмөр, мянга мянга уншигчдыг ийн дайрч болохгүй. Тиймээс би өнөөдрөөс аппаратаа салгана. Ц.Цогзолмаа сайд надаас албан ёсоор уучлал гуйх ёстой” хэмээжээ.

 
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.