Л.Оюун-Эрдэнэ: Жижиг тойрог дээр мөнгөөр сонгогддог гишүүд сонгогдох боломжгүй болно


УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн тухай хуулийг боловсруулах Ажлын хэсгээс Монгол Улс томсгосон нэг тойрогтой байх хувилбарыг дэвшүүлээд байгаа юм.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Улс орон яавал хөгжих вэ гэдэг чухал. Хувь гишүүдийн тоглолт байхгүй болно. Жижиг тойрог дээр мөнгөөр сонгогддог, хуралдаандаа ирдэггүй гишүүд сонгогдох боломжгүй болно. Сонгуулийг томсгосон тойргоор явуулснаар улсын хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаан гацаж байсан томоохон бодлого хэрэгжиж, бодлогын гажуудал засагдана. Хувь гишүүний хувьд энэ бодлогыг дэмжиж байгаа" хэмээн ярилаа. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна