Хоёр настай хүүхдээ санаатайгаар машинаараа дайрч, амь насыг нь хохироожээ


Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр, хүүхдээ машинаараа санаатайгаар мөргөж, хүүхдийнхээ амь насанд хүрсэн аймшигтай хэрэг Булган аймагт гарчээ. Тодруулбал, Энэ сарын 1-нд буюу Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Булган аймгийн Рашаант сумын эрүүл мэндийн төвд хоёр орчим насны эрэгтэй хүүхэд нас барсан байдалтай хүргэгдэж ирсэн байна. 

Мэдээллийн дагуу шалгахад тус сумын хоёрдугаар багт суух нөхөр 36 настай Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн автомашинаараа эхнэр С, хоёр настай эрэгтэй хүү Х нарыг араас нь санаатайгаар мөргөж, төрсөн хүүгийнхээ амь насыг нь хохироосон аж.

Харин эхнэр нь хүнд гэмтэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас Г-г саатуулан шалгаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна