Төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууцыг иргэдэд түрээслэнэ


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг батлав. Тодруулбал, төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууцыг иргэдэд түрээслэх юм байна. Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан. Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байгаа юм байна. 

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өмнөх Засгийн газрын үед эхлүүлээд хөрөнгийн дутагдлын улмаас түр зогсоод байсан 1542 айлын орон сууыг иргэдэд түрээслэхээр боллоо. Тодруулбал, Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт эдгээр байрууд баригдсан байдаг. 

Буян-Ухаад 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Эдгээр барилгыг түрээслэх шийдвэр Засийн газраас гаргалаа. Нийслэлд баригдсан 972 айлын орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлнэ. Хотын захиргаа иргэдэд ямар журмаар, яаж түрээслэхээ шийднэ. Нийтдээ таван жилийн хугацаанд түрээслээд цаашдаа өмчилж болно гэж Засгийн газраас үзсэн" гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна