Ж.Батзандан: Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлнэ


Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан  мэдээлэл хийлээ. Тэрээр, "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар ОУПХ-ны дүгнэлтийг судлах Түр хороо албан ёсоор байгуулагдсаныг мэдэж байгаа байх. Түр хороо байгуулагдсанаасаа хойш нэг сарын хугацаанд олон ажил хийлээ. Мөн өнөөдөр бид ОУПХ-ны гишүүдтэй уулзлаа. Тэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нартай уулзах болон гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлт тавьсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нууцын зэрэглэлээс 100 хувь гарсан учир танилцах боломжийг нь олгосон. Харин давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь нууцаас гарсан эсэх нь эргэлзээтэй байгаа тул УЕПГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд, Засгийн газартай зөвшилцөж байгаад ОУПХ-ны гишүүдэд танилцуулахаар ажиллаж байна.

Эрүүдэн шүүсэн бичлэгийг үе шаттайгаар олон нийтэд ил болгож байгаа. Уг шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Эхний 24 минутын буюу 6 хоногийн бичлэгээс түүвэрлэж, МҮОНРТ-ээр цацсан. Мөн цаашид цорын ганц амьд гэрч буюу Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэхээр бэлдэж байна” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна