Машины цонхоор хүүхэд унаж амиа алдсан харамсалтай явдал болжээ


Энэ сарын 3-ны өдөр машины цонхоор хүүхэд унаж амиа алдсан харамсалтай явдал болжээ. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 11:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нэгдүгээр багийн нутаг "Дов" гэх газар шороон замд  M.Pajero автомашины цонхоор 3 настай, эрэгтэй хүүхэд унаж нас барсан байна.

Иймд эцэг, эхчүүд хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж, бүсийг бүслэх, машины цонхоо түгжиж, зөв тээвэрлэж явахыг ТЦА-наас анхаарууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна