У.Хүрэлсүх стиль гаргаж ажилчдаа загнасан Л.Эрдэнэчулууныг албан тушаалаас нь авч хаяхаар болжээ

“НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сольчих нам хэзээ гарч ирэх бол.” Нэг ийм явган яриа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилчдын дунд яригддаг аж.

Энэхүү ярианаас НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун гэдэг хүн МАН, АН-д ямар хэмжээний томоохон артай, тэрийгээ ашиглаад аль ч цаг үед албан тушаалтайгаа үлдэж чаддаг нэгэн болох нь ойлгогдож байна.

Тэгвэл суудлаасаа ховхордоггүй түүнийг энэ удаад  албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон гэнэ. Ийм яриа ч саяхнаас Шадар сайдын төвшинд яригдсан гэх. Үүнтэй зэрэгцээд Л.Эрдэнэчулуун даргын зөөлөн суудалдаа тэсэж үлдэхийн тулд байж болох бүхнийг л хийж яваа сурагтай.

Аргаа барсан тэрээр ажилчдаа цуглуулж байгаад У.Хүрэлсүх стилээр толгой түрүүгүй загнаж хүртэл үзэв.

Нэг талаас нь харвал хариуцлага ярьж чаддаг, зарчимч дарга мэт харагдав ч нөгөө талаас нь харвал бас тийм биш. Өөрийнхөө ажлыг өөрөө шүүмжлээд өөрөө өөрийгөө загнаад л байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, түүний энэ мэт сүр бадруулсан яриа нь НМХГ-ын ажил ямархуу байгааг л илтгэсэн дүр төрх юм.



Х.Онон
 
Сэтгэгдэл (6)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.07 103.26.194.198
Zochin

Soliod l bdag orond n tavihdah hun deer bj chadah uu,tertee tergui niigem,togtoltsoon buruu,yos surthuunaa bugdeeree geechihsen ene ued,hen guai n ch tavihdaad oodlohgui l bh doo

2019.10.07 202.9.43.247
иргэн

шударга л БАЙНА

2019.10.07 202.9.43.247
иргэн

зөв өө,дэмжиж байна

2019.10.07 122.201.23.158
ZOCHIN

LU BAO OBOGTOI TSEVER HYTADIIN HUUHED DEE ENE EMEGTEI

2019.09.26 64.119.19.235
1дүгээр сургууль.

Нийслэлийн 1дүгээр сургуулийн жинхлээгүй захиралын алба гүйцэтгэгч бас л ганцаардаж бас л дарга нарийн дарамт, заналхийллээр харъяа, гадуурх хүүхдүүд авахгүй гэсний төлөө, доторх үдийн цайны хөтөлбөлрийг сайжруулахын төлөө зүтгэсээр туйлдлаа шүү. НМХГын байцаагч нар, СБДүүргийн боловсролын газар, хуулийн хэсэг нөхөд Цогзолмааг шударга байсны төлөө олоо бүр АТГазарт шалгуулж байна. Харъяа дүүргийн бус 70% сурагчидаа болиул, өмнөх захирлыг авилагын хэрэгт амархаан тохчихоод бугшсан идээ бээрийг шахах гэсэн, зарчимч ажил хэрэгч хүнийг маш олон талаас дарамтлаж байна. Эцэг эхчүүд мэднэ, сургуулийн цайны газарт шалгалт хийхэд үйл ажилгааны олон доголдол, эрүүл ахуйн тал дээр асар бохир, нян илэрсээр атал СБД МХГын байцаагч нар хаадаггүй, эцэг эхийн төлөөлөл гомдол, шаардах бичиг гэх мэтийг НБоловсролын газар, МХГ, Дүүргийн боловсролын газруудад удаа дараа шаардлага хүргүүлэх бүртээ ялагдаж байна.

2019.09.26 64.119.19.235
Зочин

Шударга, зарчимч хүмүүс дээдсийн таалалд нийцэхгүй, тэдний гар хөл, утсан хүүхэлдэй болдоггүй тул ганцаардаж, гар нь мухарддаг. Зүрх зоригийг нь дарж айлгах гэж үздэг. Ёстой яршиг л бн, Хүрэлсүхээ, Баттулга гуай та 2оос энэ шударга эмэгтэйг ажил, албанд нь үлдээхийг Монголын иргэд хүсэх цаашлаад шаардах болно