Ц.Сандуй: Надтай хамгийн ойр байсан хүмүүс “Наад хүнээ заавал яллах ёстой" гэсэн чиглэл өгсөн

Намайг намаас хөө гэдгийг С.Амарсайхан захиалсан..
 
С.Мөнхчулуун хотын дарга С.Амарсайхантай өрсөлдөж байхад би тэнд очоод оролцоод явж л байсан. Тэрэнд оролцсоныхоо төлөө би намаасаа хөөгдсөн шдээ. Мөнхчулуун түүний ард Сандуй байгаа учраас намаас хөө гэсэн. С.Амарсайхан өөрөө намын бодлого сөрөөд л орж ирээд иргэдийн хурлын дарга болж байсан шдээ. Яг тэрэнтэй адилхан Мөнхчулуун гэдэг залуу дэвшингүүт “наадах чинь ганцаараа чадахгүй. “Ард нь Сандуй байгаа учраас хоёуланг нь намаас хөө” гэдгийг манай генсек захиалсан. Амарсайхан хоёр.
 


Надтай хамгийн ойр байсан хүмүүс намайг яллах гэж байна

Нийтдээ 1500 орчим хүнээс 2016 оны сонгуулийн дараа ажилд орохдоо мөнгө өгч орсон уу, та ямар нэгэн байдлаар Сандуй гэдэг хүнийг таних уу гээд маш олон асуултуудыг асуусан байдаг юм билээ.

Би тэрийг сая шүүх рүү шилжлээ гэхэд нь танилцаж байгаа юм. Би урьд нь мэдэхгүй. Хавтаст хэрэг гэдэг зүйлтэй би одоо танилцаж байгаа юм. Гэтэл тэнд тийм юм тогтоогдоогүй байгаа юм.

Тогтоогдоогүй болохоор хоёр удаа буцсан юм байнаа хэрэгсэхгүй болсон юм байна гэж бодсон чинь “Наад хүнээ заавал яллах ёстой. Наад хүнээ ямар нэгэн байдлаар нийгэмд муухай харуулах ёстой” гэдэг ёстой би хардах эрхээр ярьж байгаа шүү. Хардаж байгаа шүү би. Улстөрийн захиалгатай хууль хүчний байгууллагад хэн нэг нь нөлөөлсөн. Би үүнийг хэлнэ.

Хамгийн ойрхон байсан хүмүүс, хамгийн их итгэж байсан, хамгийн их хамт байсан хүмүүсийг гэж л би хардаж байгаа юм. Би өнөөдөр нэр хэлмээргүй байна. Би улстөрд ялагдсан байх үед явсан, ялсан байх үед нь явж байсан хүний хувьд бол хэн ямар зорилгоор энэ үйлдлийг хийж байгааг хэлүүлэхгүйгээр мэдэж байгаа.


Доржзодовтой таарсан өдөр миний амьдралын хамгийн "хар өдөр"...

Тухайн үед би японд эмнэлэгт хэвтэж байсан, чих хамар хоолойн хагалгаанд орсон. Тархи толгойтой холбоотой учир онгоцонд сууж болохгүй 3 сар бол гэсэн. Эмчийн магадлагаа нь энэ байна.

Гэтэл Р.Дагва дарга намайг эрэн сурвалжлах гээд “Сандуй гэдэг хүн байна уу”  гэхэд нь гадаадад явсан гэсэн тодорхойлолтоо шүүхэд нь гаргаад өгчихсөн байгаа юм.

Иргэдийн хурлын даргын бичиг, японоос эмнэлэгийн магадлагаа нь ирчихээд зургаа явуулаад байхад оргон зайлсан байж таарах уу.

Хэрвээ оргон зайлсан бол би энд одоо сууж байх уу. Үүнийг зүгээр улстөржүүлээд манай “хэцүү” нэрт намайг л муулж байвал кайф авдаг болчихоод байгаа юм. Нийгмийн сүлжээнд намайг  “100 хэд хоног монголоос зугтаагаад алга болчихсон” гэж бичсэн байсан. Би аль эрт ирчихсэн ш дээ нөхрөө гээд хэлчихье. Би таны өгсөн дагуу шүүх дээр очоод бүх юмаа авчихсан байгаа. Тийм учраас энэн дээр та битгий санаа зов. Зөв буруугаа шүүх дээр хоёулаа хоёр талаасаа  нотлоод  явъя. Одоо наад сошиалаар явуулдаг юмаа болих хэрэгтэй нөхрөө гэж хэлье.



Хотын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан хүмүүс эрүүгийн хэрэгт холбогддогт би харамсдаг

Хотын ажил бол улстөр орохооргүй аж ахуйн ажил байгаа юм уг нь. Ажил хийдэг хүнд. Хэтэрхий их улстөржилт. Нэгнийгээ харлуулах. Ялангуяа нам доторх өрсөлдөөн, нам дотор нэгнийгээ дарах энэ процесст энэ нөлөөлөөд байгаа гэж би харж байна. Мэдээж хэн ч хотын дарга байсан бай дээрээс чиглэл өгөхөд аль болох шийдэх талаас нь харьцана. Тэгээд гарын үсэг зурна. Мэдээж гарын үсэг бол факт болоод үлдэнэ. Үүнийг хэдэн жилийн дараа зөв бурууг нь угаасаа цаг хугацаа бүх юм шүүнэ. Мэдээж харамсалтай байгаа. Үнэхээр хотод хотын төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан хүмүүс ийм нэр хоч зүүж, зарим нь бүр хэлмэгдэж эрүүгийн хэрэгт орж байгаа тул би дотроо харамсдаг. Гэхдээ үүнийг засахын төлөө бид бүхэн явах гэж л бодож байгаа.
 

 
Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.09.27
103.57.94.158
Зочин

Хохь чинээ муу дэвхрэг минь үсрээд буух газраа мэддэгүй муу лаларын мангар бацаан.Одоо нэгэнт ийм хэрэг гарсан хойно намыхаа булхай луйврыг илчлээд шоронд хамт шаагаад тэнд жангаа шаагаад хэвтээч.Одоо ирэх жилийн сонгуулиар энхрий хайрт намаа булшлах эрхэм сайхан хувь тавиланг бурхан чамд заяажээ