Г.Уянга: Монголд Бөхбат хурандаагаас муу хүнгүй болоод, хоёр дахь өглөө нь ажлаа өгчихжээ

УИХ-ын гишүүн асан Г.Уянга цагдаагийн хурандаа Э.Бөхбатын талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ. Тэрбээр "Нэлээд хэдэн жилийн өмнө ОХУ-д МВД академид сурч байсан монгол залуу усанд живж байсан ОХУ-ын иргэний амийг аварлаа гэдэг мэдээ монголчуудын бахархлыг төрүүлж, бид бас л шуугиж байсан даа. Хүнээ авраад эрэг рүү сэлж явахдаа шөрмөс нь татаж өөрөө живэх шахсан тэр залуу бол хурандаа Э.Бөхбат. Тэр үед ахмад байсан болов уу.

Сонин, сайтууд мэдээ тавьж, Бөхбатын зурагтай гэгээтэй мэдээгээр нүүрээ чимж байсан нь саяхан. Тээврийн цагдаад замын цагдаагаас эхэлж ажилласан, арван жилд байхаасаа үерхэж ханилсан гэргий нь тогооч мэргэжилтэй, хориод жилийн өмнөөс л төмөр замд гуанз ажиллуулдаг байсныг нь мэдэх юм. Ресторан биш шүү, жирийн иргэдийн үдийн цайгаараа ордог, бууз, хуушуур, пирошки, цуйван, будаатай хуурга, ногоотой шөл хийдэг гуанз. Тэр гуанз нь хэрэг мандаажээ дээ, янз нь.

Нэг өглөө босоод ирсэн, Монголд Бөхбат хурандаагаас муу хүнгүй болоод, хоёр дахь өглөө нь ажлаа өгчихжээ.

Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж хорвоог орхих нь жил бүр нэмэгдсээр байгаад Ерөнхийлөгч санаа зовниж Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх үзүүлэх сургалтыг Монголын хүүхэд бүхэнд үзүүлэх томоохон төсөл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэр төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хурандаа Г.Арсланхуяг, хошууч Д.Будзаан хурандаа Э.Бөхбат нар хошуучлан маш сайн ажилласан. Цагдаа хүнд үүрэг өглөө л бол "Мэдлээ, гүйцэтгэе!" Ажлаа хийлээ, үр дүнг нь тайлагналаа. Болоо! Ёстой амар, өөдөөс олон долоон тайлбар, шалтаг шалтгаан тоочихгүй, маш тодорхой.

Цагдаа хүнд хэцүү нөхцөлд ажилладаг учраас дөнгөж дөч гараад л тэтгэвэрт суух нас нь болчихдог. Одоо Бөхбат хурандаа тэтгэвэртээ гарах тун дөхсөн байх учиртай. Тэгвэл овоо цолтой, цалинтай ажилласан сүүлийн жилүүд нь тасалдаж балрах нь гэж бодогдож суулаа.

Юмны учрыг ололгүй, дөнгөж сонссоноо даваадуулан сэвцгээгээд хүний амьдрал баллаж байгаа юм биш байгаа даа...

Өчнөөн том хаус, газартай, хэрэг наймаалж сагасан хурандаа нарын нэг Э.Бөхбат биш байхаа. Улстөрч нэртэй давилуун нөхдүүд шиг гүрийгээд чичрээд байлгүй дор нь ажлаа өгөөд шалгуулъя гэжээ. Учрыг нь олж шалгуулаад, эргээд ажилдаа орно биз ээ" гэсэн байна.
Сэтгэгдэл (25)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.02
202.9.42.59
Erka

Юмаа мартах нөлөөлөл их бна даа мартсаныг ул шагайгч нар л гаргаж ирж асуудал үүсгэдэг Бөхбат бол сайн хүн сайн дарга шүү

2019.09.29
66.249.82.92
Цагдаа

Ёс зүйтэй байх нь зөв.Сая доллар иартах,байраа мартах 2 ялгаа байхгүй.Энэ албаны нэр хүндэд маш халтай.Юм мартах ёсгүй алба.

2019.09.28
91.141.0.187
mongol

Yamarch baisan es surtahuungui bolson Mongoliin niigemd neg hun ch gesen iim ulger uzuulj ehelj bgaa ni saishaaltai.

2019.09.28
103.229.123.28
зочин

энэ хурандаа хүмүүсийг тэнэг гэж бодсон юм биздээ,би мэдэхгүй гээд аан

2019.09.28
43.242.243.59
Юна

Уянга зөв л хэлсэн байна шдээ.Нөхрийн сайн чанарыг хэлэхгүй бол хүмүүс юу ч мэдэхгүй байж муулхын дон шүглээд.

2019.09.28
43.242.243.59
Оюухай

Хэн нэгийг өөрийнхөө өмнөөс золиослох, эсвэл өөрөөсөө болон хамтрачдынхаа хийсэн хэргийг олны анхаарлаас холдуулахын тулд мөрөөрөө ажилаа хийж байгаа гэмгүй нэгнийг ингэж л харлуулж байдаг арчаагүй юмнууд.Нэр төртэйгээр ажилаа хийж байсан энэ хүн хэн нэгэн дүр эсгэгчид таалагдаагүй хэрэг.Тэр бум ,их наяд ,ордоор нь идэж шамшигдуулсан, газар нутгаа худалдсан ,гол усаа бузралсан эх орондоо хохирол учруулсан ийм хүмүүс одоо ч УИХ д суусаар л .....

2019.09.28
66.181.161.34
zochin

gehdee l tsagdaad ajilladag bj tsalingaaraa im bair bvvr hoyr gurawtai bas mash ih vnetei mashinuudtai ene hvn yawch shudarga hvn bishee...yria ni ih notoi bnalee tegehed huwiaraa nogoo tarij bgaa bid amidralin toloo zvtgeed l bdag mortloo im amidrald hvrehed asar hol bnadoooooo...shodrogo ys algadooo...

2019.09.28
66.181.161.42
банзрагч

Монголчууд нэгнийгээ нохой шиг хэмлэхээс өөр юу ч чадахгүй.Батлагдаж нотлогдоогүй асуудалд оролцоно,хүний мууд дуртай,атаач,хууль сахиулж байгаа хүнд өширхсөн хүмүүс байаг гэдгийг бодож явах хэрэгтэй.

2019.09.28
103.26.193.222
Зочин

Ийм хэмжээнд хүртэл ард түмнийг мунхруулж сурсан хүний нэг нь өөрөө гэдгээ мэддэг үү?! Өөрөө ч нэг л өдөр ингэж зүхүүлэхэд бэлэн бх хэрэгтэй дээ!

2019.09.28
202.131.233.251
Нямган

Зөвхөн цагдаа ч гэлтгүй арми, хил шүүхийн шийдвэр гүйцэтгэх гээд л мөрдөс зүүсэн хэн бүхэн өөдөөс элдэв долоон тайлбар тавилгүй шалтаг шалтгаан тоочилгүй үүрэг хүлээсэн л бол "Мэдлээ, гүйцэтгэе" гэдэг шүү дээ..Товч бөгөөд тодорхой. Ер нь мөрдөс зүүсэн төрийн тусгай алба хаагчдын нийгмийн баталгаа, тэтгэвэр тэтгэмжийг эргэж нэг харах цаг болсон юм биш үү? Тэд өнөөдөр зөвхөн эх орноо гэлтгүй дэлхийн халуун цэгт ч амь насаараа дэнчин тавин эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна шүү дээ.

2019.09.28
157.147.249.235
Би

Бөхбат хурандаа ажлаа сайн хийдэг гэж боддог. Зам тээврийн ослоос сэргийлэх талаар, жолооч нарын ухамсрыг хандлагыг өөрчлөх талаар их юм хийсэн санагддаг. Ийм чадвартай сэтгэлтэй хүн ажлаа өгчихвөл оронд нь нэг тэнэг новш ирээд орон тоо бөглөөд суучихвал иргэд бид л хохирно. Сахилгын шийтгэл ч юм уу, сануулга ч юм уу аваад ажилдаа буцаад ороосой

2019.09.28
202.70.34.115
irgen

martdag ni asuudal shuu, bas yaj hurungujiv uu l gej asuugad bn...............

2019.09.28
103.26.194.186
une tsenegui bolson

Ene abgai odoo bolio chinii ug odoo une tsenegui bolson .hahiulaar bayajsan tsagdaag umuurdug hen be

2019.09.27
182.160.36.78
Иргэн

Уянга гэдэг нөхөр сүүлийн үед хүн дүгнэдэг болчихож.Өөрөө юу ч хийгээгүй байж ярихаас цаашгүй,одоо хүмүүс энэ мэтийн хоосон худлаа ярьдаг нөхдүүдийг мэддэг болждээ.Бөхбат хариуцлага хүлээх естой.Яс юуман дээр зальтай нөхөр л бна лээшдэ

2019.09.27
211.36.132.201
Зочин

shalgana l gene hen itgeh yum..setguulch gemt hereg hiivel buh setguulch omoorch hamgaaldag..tsagdaa hereg tarival tsagdaa ni daraad ongorohiig boddog...ene harandaa g shudargaar shalgana gedegt bi lav itgehgui bna ...er ni jiriin irgen togloomiin gazar ajluulahad..tsagdaa ni dahin dahin shalgaal sanuulga ogool yavaad baihuu..bur toglodog humuusiig ni burtgej avaad ajluulaad bsn gesen tsagdaa ni ...tghr todorhoi...uneheer mundag shudarga hurandaa bsn bol yaav ch iim asuudald orohgui bh blaa gej ..

2019.09.27
202.9.43.103
Zochin

Daraagiin tsagdaagiin erunxii gazriin darga chini buxbat xurandaa bn shy dee. Er xyn shig zan gargaj bgaag ni xarval noen nuruutai sain xyn bx. Ajil ajil gej yavsaar amidralaa orxison ni buruu bn . Ene xynd itgel uguud yzvel ix yum xiine dee. Xamt olon ni demjeed sanaachilga gargaad xuuchin ajild ni ajilluulaad yzvel zygeer sanagdlaa. Aldaagyi xyn nootoi bdag .aldaa gargasan xyn axij alddaggyi.

2019.09.27
202.55.188.85
Иргэн

ажлаа огоод щалгуулж байгаа нь сайн харин Уяена ч жогсийсон хирнээ сайхан хутгуур хооний намаг да

2019.09.27
66.181.190.52
зочин

энэ хүн ажлаа сайн хийдэг хүн шүүдээ харамсалтай

2019.09.27
202.55.188.81
Зочин

Мэдэхгүй юм даа, үнэнчээр ажилладаг цагдаа нар 2 давхар объёкттой болно гэвэл энэ нас гүйцэхгүй.тэгэхээр яалтгүй л авилга юмуу өөр мөнгө ороод бгаа гэдгийг монголд амьдаоч бгаа өүх хүн мэднээ.өмөөрөх юмаа өмөөр Уянгаа гуай?

2019.09.27
202.21.108.179
aa

hinii amidraliig bitgii l balalchihaasai

2019.09.27
203.91.115.52
зочин

Хуулийн байгууллага шийдэх асуудал биздээ. Түрээслэж байгаа этгээдийн буруу л байж таарна

2019.09.27
103.26.195.95
Негее

Негее гадаад хаустангууд до болоод л байдаг амьдралаа авч явах гэж ганц хоёр байр турээслэж амьдарч байгаа нехдуудэд арай л чанга хариуцлага ирэх шиг

2019.09.27
103.57.92.71
иргэн

Ажлаасаа өөрөө түдгэлзээд шалгуулсан нь зөв.Ажилдаа байгаад байхаар хэл үг,хардлага тасрахгүй.

2019.09.27
122.201.22.93
БГД хэсэг иргэд

За яахав дээ энэ хурандаад асуудал гарлаа. Тэр хүн эр хүний жудаг гаргалаа.Гэхдээ энэ сошиалын хүрээнд буй нөхдийг хүний мөсгүй, бүгд л ойд төөрсөн сармагчингууд гэж бодохгүй байна.Хүний дутагдлыг шүүх гэм буруутайг тогтоогоогүй байхад аль хэдийн шүүрч аваад эгц байц хаданд гаргачих юмуу Дорнотын талд түймэр асаасантай адил болгож дэврээх юм.Нэг бол хийх юмаа олж ядан хэл нь загатнасан ажилгүй "ТОВАРЬШ"-уудын хийж буй ажил гэлтэй.Уучилаарай тэр хурандаа үндсэн ажлаа хийсэн шиг хийж ирсэн.Мөдхөн албандаа орох магадлал их.Та бүү атаарх,бадарчин баярлахад эрт байнаа гэвэл яахав...

2019.09.27
123.115.211.125
nasaa

yag bohir yum hiideg huniig bol ed barihguie, tiimerhuu ajliig naash tsaash guilgej baij, mungu olj tuugeeree ami zuudag humuus bolokhoor, zailuulah husel dotor ni baij dee, ingej shalguulj bgaa hun unench shudarga hun baihaa, iim humuus olon baigaasai, YALALT IRNEE.