Ц.Нямдоржийг огцрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэв


ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсаал боллоо. Жагсагчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ. Мөн тэд жагсаалын үеэр ХЗДХ-ийн сайдад зурагт өгөхийг хүсч, өөрийн биеэр гарч ирж, зурагтаа авахыг шаардав. 

Жагсагчдын зүгээс “Албаны сэйфнээс нь 600 сая төгрөг гарч ирсэн. Авлига албан тушаалын хэрэгтнүүд суллагдаж байхад, амин зуулгаа залгуулах гэж 60 мянган төгрөг хулгайлсан ядуучуудын хүүхэд ял эдэлж байна. Бид үүнийг зөвтгөх гээгүй. Гагцхүү таны бүтээсэн хууль зүйн салбар зөв шударга ажиллаж байсан бол ял завших явдал гарахгүй байх байсан. Хууль зүйн сайд Ц.Нямдорж та өөрийнхөө бүтээсэн гажуудсан энэ нийгмийг, ядуурсан ард түмнийхээ хичээнгүйлэн бэлэглэж байгаа энэ зурагтнаас олж үзээрэй. Гансрах сэтгэлийг чинь бид хармаар байна” гэсэн байр суурийг илэрхийлж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна