ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө

2019 оны 09 сарын 30
Өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлжээ.

Тэрбээр “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү өргөдлөө өгч байна. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа. ЗХЖШ болон нийт ажилчид, зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” гэжээ. 

Хошууч генерал А.Ганбат нь үүрэгт ажлаа хүлээж аваад ердөө зургаан сарын нүүрийг үзэж буй. Ажлаа хүлээн авсан даруйдаа Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц барих ажилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дайчлан ажилласан. 

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын түр орлон гүйцэтгэгчийг удахгүй томилох юм байна.
Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 10 сарын 01
202.179.25.248
зочин

ЗХЖШ-ыг БХЯ-зэрэг газруудыг баахан бужигнуулж хаячхаад Нямтайшир луугаа буцах шивдээ.Өндөр дээд төрөөр минь наадах багачууд их болждээ.Эмчлүүлээд эргэж албаа хашиж болдоггүй л өвчин туссан юм байхдаа.Энэ хүүгээс овоо зүйл хүлээж байсан юмсан.

2019 оны 09 сарын 30
66.181.161.56
зочин

энэ новш хэдэн цэрэг алчихаад зайлах шивдээ