С.Жавхлан: Энэ УИХ удаа дараа маш чадамжгүй гэдгээ Монгол улсын төр, түмний өмнө харуулчихсан

УИХ-ын гишүүн С.Жавхлангаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр, "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд анх ярьж байсан ярианаасаа шал өөр далийгаад явчихсан. Та бүхэн санаж байгаа бол анх “1-2 жилийн дотор нэг ерөнхий сайд унаад байнаа. Эндээс хямрал үүсээд байнаа. Намуудын эрх хэмжээ төрийнхөө дээр гарчихлаа. Үүнийг хязгаарлаж өгөх хэрэгтэй байна. Энэ нь монгол түмэнд хэрэгтэй” гэж их ярьж байсан. Энэ нь явцынхаа дунд шалдар булдар, сүүлдээ бүр бантан болсон. Яг дэвшүүлж тавьсан нийгмээ засъя, өөрчилье гэсэн амин чухал, амин судас болсон зүйлүүдээ орхигдуулаад саармагжуулсан. Юу ярьж байгаагаа ч ойлгохоо байсан. Хууль тогтооно гэж гарчихаад үүнийхээ ард талд “одоо би мэдэхээ болилоо, манай нам эвцэлдэхээ болилоо, одоо та нараас асууя” гэх нь үнэхээр ямар ч чадамжгүй гэж харагдаж байгаа юм. Миний хувьд үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэгт орох санал хүсэлтээ өгсөн. Нэг ширхэг ч хариу ирээгүй. Би хавар хэлж байсан “Үндсэн хууль дотор ийм ийм зүйлүүд байнаа. Зөвхөн сонгууль бодож, монгол улсын язгуур болсон зүйлээ зөвхөн намын хэмжээнд битгий авч үзээчээ. Шат шатны хариуцлагын зүйлийг оруулж өгөөчээ” гэсэн өөрийн санал хүргүүлсэн байдаг. Энэ нь байхгүй болсон. Анхандаа хууль санаачлагч хүмүүст шал өөр зүйлийг ярьж хэлж байсан. Тухайн үед миний хувьд дэмжиж байсан. Хэдий чинээ Үндсэн хуулилйг өөрчлөх нь зөв боловч одоо яриа нь өөрчлөгдөөд больсон. Сүүлдээ бүр нам гацдаг юм байна. Одоо санал асууна гэж байна. Санал асуулга түмэн олноосоо асар их олон тэрбум төгрөгөөр асууна гээд байна шүү дээ. Асуух нь зөв. Гэхдээ цаг үе нь биш. Асуух байсан хавар асуучих боломж байсан. Үүнийг эхлэхдээ асуух ёстой байсан. Өөрсдөө эвцэлдэхгүй хэрүүлтэй байдлаасаа болоод таг нам гацчихсан.  Тэгээд одоо хүмүүсээс асууна, чадахгүй нь гэж байгаа бол энэ нь их онигоотой асуудал байхгүй юу. Гэтэл одоо ханиад томуу, өвөлжилтийн бэлтгэл ажил, утаа гээд олон асуудал орж ирэх гэж байхад олон тэрбум төгрөгөөр санал  асууна гэх юм. Түмэн олны татвар төлөгчдийн мөнгө чинь зүгээр л хийсэх юмуу. Тэгснээс үүнийгээ ултай суурьтай хараад эв эеэ хичээгээд, бүгд тал талдаа өөр өөр зүйл ярихгүй, ерөнхийлөгч, эрх барьж буй намын дарга нь ч гэсэн эвтэй эетэй байж үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Хэрвээ цаг нь болоогүй бол хэрүүлч хүмүүсээр яриулахгүйгээр цаашдын монголын залуу халуун зүрх сэтгэлтэй, эх оронч, монголынхоо цаашдын алсын хэтийн ирээдүйг хардаг хүмүүсээр өөрчлүүлэх хэрэгтэй. Санал асуух гээд байгаа бол дараа хавар 2020 онд болох сонгуультайгаа хамт асуучих л даа. Одоо иргэдээс асуухдаа төсвөөс мөнгөн гаргана гэвэл миний хувьд дэмжихгүй. Яасан гэж гаргах ёстой юм. Хэрэв асуух гээд байгаа юм бол сонгуулиар мөнгө тарааж гүйдэг энд суучихсан хэдэн баячууд өөрсдөө гарга л даа. Эх орондоо хайртай сэтгэлээ нэг удаа өөрөөсөө гадуур эх орондоо зориулаад үзэг л дээ. Монголоо засахын тулд санал асуулга явуулъя мөнгийг нь бид нар гаргачихъя гээд яв л даа. Би ингэж л хэлмээр байна.
 
Энэ УИХ бол удаа дараа маш чадамжгүй гэдгээ Монгол улсын төр түмний өмнө харуулчихсан шүү дээ. Хэрэв энэ хүмүүс тоглож байгаа биш “за одоо больёо. Одоо таръя. Дараа нь бид нарыг сонгоорой” гэх гэж байгаа бол тараад хэрэггүй. Энэ хүмүүс төр түмнээс уучлал гуйгаад дараагийн халаа зөв сэтгэлтэй хүмүүст нь хүлээлгэж өгье гэвэл тарж болно. Хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй. Үнэнээ хэлдэг бууж чаддаг байх хэрэгтэй. Миний өгсөн хуулийг их хурлын дарга уншиж байна Намрын чуулганы нээлтэн дээр. Миний өгсөн хууль хоёрдугаар сараас хойш бараг жил дамнах шахуу явж байна. Оффшортой, мөнгөнд орооцолдсон, ЖДҮ-ийн зээлд холбогдсон, мөнгөний шуналаасаа болж гэмт хэргийн сэжүүр үүссэн, олны хэл ам таталсан хүмүүсийг дахин дэвшүүлэхгүй гэсэн хоёр хууль байгаа. Үүнийг хэлэлцэхээсээ өмнө тарах гээд яриа хэл гаргаад байна гэдэг чинь маш их айдастай, сандарч байна. Би жилийн өмнө хэлж байсан шүү дээ “их юм болноо наадуул чинь” гэж. Одоо тэгээд их юм болж байгаа биздээ" хэмээн ярьлаа.

Мөн энэ үеэр сэтгүүлчдийн зүгээс "таныг Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ намд элссэн хэмээн хүмүүс ойлгож байгаа. Эсвэл МАХН-д элсчихсэн үү" гэсэн асуултад, "Одоогоор надад ямарваа нэг намын үнэмлэх гар дээр байхгүй байна. Хэрэв тийм санал ирвэл би та бүхэнд шууд хэлнэ. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэж бий. Намаасаа хөөгдсөн юмуу үзэл бодол нийлээгүй юмуу хоёр гишүүн байна. Над дээр ирсэн. Санал тавьсан. Эх орноо монголоо сайхан болгоё гэсэн. Энэ эвслийг дэмжиж байна гээд хэдэн газраар явсан тал бий. Үүний эцэст намын тухай яригдаж эхэлсэн. Тэгээд би хэлсэн “хоёр гишүүн минь ээ. Улстөрд ганцаардал гэж байдаг юм байна. Нэг зүйл дээр санал бодол нийлж байхад нэлээн хэдэн зүйлд санал бодол таарахгүй зүйл олон гардаг юм байна.  Тиймээс намаа байгуулаад, даргаа сонгоод, монгол улсаа яаж сайхан болгох намынхаа хөтөлбөрийг аваад ир ээ. Тэр үед чинь би шийдвэр гаргая, бодолцож үзье” гэж хэлсэн. Миний зүгээс ямарваа нэг нам, шинэ байгуулагдсан хүчнээс санал тавьж ирээгүй байна" гэсэн хариултыг өглөө. 

 
Сэтгэгдэл (7)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.04
202.126.88.68
зочин

Энэ балай амьтнийг дахиж сонгох хэрэггуй Энхбаярийн намд орсон байсан суулд поп батзандангийн намд орж байсан одоо юу болсон бэ ямартац ч энэ эсгий хийхэд юу хэрэггуй гэдэг билээ энэ одоо хэрэггуй

2019.10.02
103.194.176.117
Г.Батнасан

УИХ-ыг чадамжгүй гэж хэлүүлэх болсон гишүүдийн хамгийн эхэнд чи бичигднэ. Жавхлаан.

2019.10.02
103.14.38.144
зочин

Жавхланд амжилт хүсье. Улс орноо гэсэн сэтгэл зүрх байхад бүх юм бүтнэ. Залуу хүн өөрийгөө хөгжүүлэлгүй яахав. Жавхлангийн шударга үгнээс айсан хүмүүс олныг төөрөгдүүлэх гэж их оролдох юм даа.

2019.10.02
202.179.31.124
зочин

чадваргүй улс төрийн мэдлэггүй ядаж эдийг засгийн мэдлэггүй ийм худлаа ярьсан хүнийг сонгохоо болимоор олны өмнө юм ярьж чадахгүй буруу яриад ярианы чадвар ч бхгүй шүү ичмээр дээ

2019.10.02
202.21.124.28
Иргэн

Өөрөө юу хийж гийгүүлсэн юм бэ. Хийсэн ажил зөндөө байна. Нүд чинь харахгүй,чих чинь сонсохгүй болсон байх нь

2019.10.01
202.9.45.172
С.Жавхлан

Мэдрэл муу эргүй мал.Зүгээр л дуугаа дуул.Зайл

2019.10.01
66.249.82.94
Зочин

UURINHO CHADAMJIG DESHLUL ONIGO BOLJ YVSNA MEDEHGUI ORK