Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбатыг АТГ-аас яллагдагчаар татжээ

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг албан тушаалаа урвуулан ашиглан хэргээр АТГ-аас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлдсэн. Тэгвэл тус газраас  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Харин Прокурорын байгууллагаас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох тогтоол батлан, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Хэргийг сануулбал, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан "Улаансайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2 ” талбайд шинээр зөвшөөрөл олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж буй.  Албаны эх сурвалж энэ мэдээлэл үнэн гэдгийг баталж байна.

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.13 103.57.92.141
Зочин

Үнэн үү? Зөв үү?