Есөн давхарын цонхноос унах гэж байсан гурван настай хүүхдийг ТЦА-ны ахмад ажилтан аварчээ

Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн X хороонд гурван настай хүүхэд есөн давхрын цонхоор унах гэж байсныг Тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан аварчээ.

Бяцхан хүүг аварсан ТЦА-ны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр хэлэхдээ “Амралтын өдөр гэртээ амарч байсан. Хажуу айлын хүүхэд уйлаад байхаар нь манай охин гарч хараад хүүхэд унах гэж байна гэдгийг хэлсэн. Тэгээд гарч харахад бага насны хүүхэд цонхны тагтнаас дүүжлэгдэж байсан. Тагтны хашлага давж хүүхдийг аварч, гэрт нь оруулж өгөхөд хүн байгаагүй. Хүүхэд хоёр гараараа дүүжлэгдэж байсан. Жаахан л удсан бол унах байсан” гэв.

Эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь үлдээхдээ цонхоо хаахгүй орхисноос болж хүүхэд унах тохиолдол цөөнгүй гарч байна. Он гарсаар хойш зургаан настай хүүхэд гурав давхраас унаж амиа алдсан. Мөн тавдугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр суманд дөрвөн давхраас бага насны хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээхдээ аюулгүй байдлыг сайн хангаж байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (2)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.13
202.72.245.204
Зочин

АШГҮЙ ДЭЭ, АЗТАЙ Л ХҮҮХЭД ЮМ, ЭЦЭГ ЭХ НЬ ЯМАР ХАРИУЦЛАГГҮЙ ХҮМҮҮС ВЭ

2019.10.11
117.111.25.28
mmm

bichlegiig uzsen ..ene hund l jinhen ter gaviya shagnal uramshuulalaa ogoosei yostoi mundag.. yamar h ergelzeh bodoh yumgui uildel hiij huuhdiig avarsan..mongol hun tiim shn busdiin toloo gesen setgeltei.. eldviin handiviin ayan ornuuleed bdg...dans neegeed ene hund setgeliin beleg tsugluulaasai bilee..