​ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?


"Монголын Cryptocenter" –ээс  зургаадугаар сарын 22-ны өдөр  10.00-18.00 цагийн хооронд   Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд /ҮЭСТО/ “Улаанбаатар Onelife” нээлттэй хаалганы өдөрлөгийг ванкойнчуудтайгаа хамтран зохион байгуулах гэж байна.

Дэлхий дахинаа цахим мөнгөний шинэ эрин үе нээгдэж, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувсгал өрнөж, газар сайгүй цахим мөнгөний талаар шуугиж байна. Аль хэдийнээ цахим мөнгөний шинэ баячууд төрөн гарчээ. Монголд ч цахим мөнгөний баячууд төрөн гарах нь нэгэнт тодорхой боллоо. 

Тэгвэл Монголд өнөөдөр цахим мөнгө гэж юу болохыг мэдэж мэдэрч, үр ашгийг нь амталж үзсэн хүмүүсээс түүнийг огт мэдэхгүй, мэдэж байгаа ч эргэлзэж, төөрөлдсөн хүний тоо хавьгүй их байгаа нь эргэлзээгүй.  Технологийн хөгжлийг дагаад Танаас асуухгүйгээр нэгэнт хажууд ирж, хаалга тогшиж байна. 

2008 онд анх Биткойноор гараагаа эхэлсэн цахим мөнгөний шинэ хувьсгал өрнөсөн жилүүдэд хүч түрэн шинэ шинэ цахим мөнгөөр баяжин эдүгээ 2000-аас хол давжээ. Эдгээр цахим мөнгөний дотор доктор Ружа Игнатовагийн үндэслэсэн ван (Onecoin) ВанКойн криптовалют хүндтэй байр суурь эзэлж байна.

“Нэг дэлхий - Нэг зоос” уриатай OneCoin компани нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, 5 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө дэлхийн 210 оронд, 3,5 сая гаруй хэрэглэгчийг нэгтгэж чаджээ. Хэрэглэгчид http://dealshaker.com/ таваарын арилжааны сайтаар дамжуулан 101 мянган байгууллага, 500 мянган хувь нь уг цахим валютаар төлбөр тооцоо хийж, эдийн засгийн эргэлтэнд оруулж байна.



ЦАХИМ МӨНГӨ-ийг хэрэглээндээ нэвтрүүлэхэд та БЭЛЭН ҮҮ?

“Өнөөдөр суралц – Маргааш манлайл” уриатай, https://www.oneacademy.eu/ буюу боловсролын систем  болон http://dealshaker.com/ арилжааны платформ-оор дамжуулан сая сая энгийн иргэдэд цахим, тоон эдийн засгийн боловсрол олгоод зогсохгүй, эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх боломжийг  санал болгож байна.  
 
Ванлайф бизнесийн түүхийн хугацаанд Монголчуудаас 14 000 гаруй хүн ванкойн зоос эзэмшиж, цахим  мөнгөний хувьсгалтай хөл нийлүүлэн алхахыг хичээж байна.

Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд /ҮЭСТО/ “Улаанбаатар Onelife” нээлттэй хаалганы өдөрлөгийг ванкойнчуудтайгаа хамтран зохион байгуулна.
 
Тус арга хэмжээнд лекц, нэг цэгийн үйлчилгээ, мини экспо гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх юм. Ванлайф бизнесийн хөрөнгө оруулагч, эрхэм гишүүд, хэрэглэгч, уг бизнесийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хэн бүхнийг нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна.
 
Крипто эдийн засгийг судалгааны суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгохыг хүсвэл дэлхийн криптовалютын зах зээлийн 20 хувийг эзэлж байгаа БНСУ-ын иргэн Пак Мүн Шиг – ийн зохиол, бодит амжилт, туршлага, судалгаан дээр тулгуурлан бичигдсэн “БИ 1.5 САЯ ВОНООР 1 ТЭРБУМЫГ ОЛСОН” гэдэг номноос уншигч авхай эргэлзээтэй байгаа олон асуултад хариулт авах, шинэ номын нээлтийг хийж, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй. 



Та өдөрлөгөөс: 

❖ Цахим мөнгийг ойлголоо гэхэд яаж мөнгө олж болох вэ?

❖ Ямар цахим мөнгийг сонгох вэ?

❖ Цахим мөнгөний зах зээлийн ирээдүй ямар төрхтэй байх вэ?

❖ Цахим мөнгийг зүй ёсоор нь ойлгоцгооё

❖ Цахим мөнгөтэй холбоотой санаа зовоож байгаа асуулт, хариулт

❖ Цахим мөнгөний талаарх туйлширсан бодол ба буруу ойлголт 
зэрэг  эргэлзээтэй асуултууддаа хариулт аваарай. 

Өдөрлөгийн үеэр: 
 
❖ Oxford academy-д суралцах эрхийн бичгээр  2 азтан

❖ 7 сард зохион байгуулагдах дэлхийн монгол аяллын эрхийн бичгээр 3 азтан /Энэ хүү аялал нь Улан-Үдэ хотноо болох dealshaker expo-д оролцох боломжтой/

❖ Хэрлэнгийн хөдөө арал Аварга тосонгийн амралтад амрах эрхийн бичгээр  5 азтанг шалгаруулна.

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна