Эмнэлгийн цонхоор унаж амиа алджээ

2019 оны 10 сарын 15

Нийслэлийн хоёрдугаар эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, өнөө өглөө 07.00 хүн өндрөөс унасан гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс очиж ажиллахад 53 настай эрэгтэй А нь эмнэлгийн цонхноос унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

Хохирогчийг өндрөөс унасан даруйд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч удалгүй амьсгал хураасан байна. Харин ямар шалтгаанаар цонхноос унасныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.