Монгол Улс "саарал жагсаалт"-нд орвол юу болох вэ?

Энэ өдрүүдэд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо үргэлжилж байна.  Энэ хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй.  Гэхдээ одоогоор асуудал тодорхойгүй байгаа ч АНУ-д суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр  “Нөхцөл байдал хүнд байна. Ер нь бүтэхгүй талдаа л байх шиг байна. Хариуцлагагүйн зуд л гэхээс” хэмээн жиргэжээ.

Харин Монголбанкнаас өгч буй мэдээллээр шийдвэр энэ Баасан гарагт гарах бөгөөд тухайн үед тодорхой мэдээлэл өгнө гэжээ.

Мөн Монгол Улсын гадаад мөнгөн гүйлгээ саатсан, царцсан байгаа тухай мэдээлэл гарсаныг Монголбанк үгүйсгэсэн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн төслийг боловсруулахдаа саарал жагсаалтыг эрсдэлт хүчин зүйлээр тооцсон гэдгээ тодотгож буй. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар  энэ асуудалтай холбоотойгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхэн саарал жагсаалтын аюул хаалгаар шагайж байгааг гэрчилнэ.

Гэхдээ энэ бүхэн хариуцлага. “2012-2016 оны хооронд банкуудаараа сэжигтэй мөнгө угаасан, тэрэндээ үүсгэсэн хэрэгээ Өршөөлийн хуулиар хамгаалсаны учраас олон улсын  зүгээс манайхыг шахаж байгаа” гэсэн жиргээ цахим орчинд явж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл луйварчдаа өршөөлөөр хамгаалсныхаа хариуг хүртэж буй нь энэ гэсэн байр  суурийг зарим нэгэн илэрхийлснийг буруутгах аргагүй мэт.

Дашрамд сануулахад Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан бол шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-т нь хангалтгүй үнэлэгдэж энэ сар хүртэл дахин сайжруулах үүргийг хүлээгээд байсан юм.

Хэрэгжиж чадаагүй дзөрвөн заалтууд нь:

1.З-р зорилт:  “Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх”

2.7-р заалт: “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

3.8-р заалт: “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”

4.11-р заалт: “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах”

Монгол Улс хэрэв саарал жагсаалтад орвол ямар эрсдэл нүүрлэх юэ?

Хэрвээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол:

-Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;

-Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

-Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

-Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

-Эдийн засаг агшиж, ард түмний амьдрал доройтоно.

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.16
103.229.120.176
Зочин

Энэ Ч. Хүрэлбаатар гэгчийг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хувалзыг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулах хэрэгтэй.