Шадар сайд асан М.Энхсайханыг "Таван толгой"-н асуудлаар 461-т саатууллаа


Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өчигдөр орой 23.00 цагийн үед АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдан хорьсон нь үнэн" гэх мэдээллийг өглөө.

Түүнийг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулахдаа албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн эсэх асуудлаар шалгаж байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна