Эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нийт гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, "Энэ хууль маш удаан яригдаж өнөөдөр батлагдлаа. Хууль батлагдсанаар долоон төрлийн хавдрын эрт илрүүлгийн оношлогоо, үзлэг явагдана. Тэгэхээр аймаг, дүүргийн төвийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Тиймээс төсөв дээр шаардлагатай хөрөнгө мөнгийг оруулж өгөх хэрэгтэй.  Сангийн яам энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй" гэв.

Харин УИХ-ын гишүүн О.Батнасан,  "Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв дээр том төсөл хэрэгжиж байгаа. Баруун таван аймгийн иргэдийг оношлогоонд хамруулах төсөл. Энэ төв нээгдсэнээр хавдрын оношлогоог сайн хийнэ. Баруун таван аймгийнханд эдийн засгийн хэмнэлттэй ажил хийгдэж байгаа. Цаашдаа АХБ-ныхан эрүүл мэндийн салбарт том ажил хийх гэж байгаа юм билээ. Энэ ажилд Засгийн газар, ЭМЯ-ныхан нэлээд ач холбогдол өгч ажиллаасай гэж бодож байна" гэдгийг онцлов.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.