С.Батцэцэг, О.Насанбурмаа нар дэлхийн чансааны гуравдугаарт бичигдлээ


ДБНХ (UWW)-оос эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Шинэчлэн чансаанд 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар жиндээ гуравдугаар байрт бичигдлээ.

Сонирхуулахад, тэд өнөөдөр УАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хоорондоо хүч үзэхээр болсон нь бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Хамгийн сүүлд дотооддоо долоон жилийн өмнө буюу 2012 оны Монголын бүх ард түмний их наадмаар хоорондоо таарч барилдаж байв.

64657649_2559754684049336_1401083911810842624_n С.Батцэцэг, О.Насанбурмаа нар дэлхийн чансааны гуравдугаарт бичигдлээ

64434260_2559754690716002_4769548726802841600_n С.Батцэцэг, О.Насанбурмаа нар дэлхийн чансааны гуравдугаарт бичигдлээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна