Монгол Улс саарал жагсаалтаас "мултрах" нь

Францын нийслэл Парис хотноо ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал энэ сарын 13-ны өдөр эхэлж, өнөөдөр өндөрлөх гэж байна.  Өнөөдөр орон нутгийн цагаар 12:00 цагаас ФАТФ хурлынхаа шийдвэрийг албан ёсоор танилцуулах юм.  Үндсэндээ Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсон эсэхийг өнөө орой танилцуулна.  

Уг асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар ФАТФ-д хандан захидал бичиж, зарим асуудал дээр амлалт өгсөн бөгөөд үүний хүчинд "Саарал жагсаалт"-аас сануулгатайгаар мултарч байгаа сурагтай.

Мөн энэ талаар ФАТФ манай улсыг Саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах гэж буй талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Үүнд "Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ" хэмээн бичсэн байна.

Нөгөө талаар манай улс ФАТФ-ын өгсөн 40 зөвлөмжийн 35-ыг нь сайн хангасан. Хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн 7-г нь ч сайн хангачихаад байгаа. Тайлангаа энэ оны найм, есдүгээр сард тавиад, үнэлгээгээ авчихсан. Тиймээс ФАТФ журмынхаа дагуу шийдвэл манайх "Саарал жагсаалт"-д орох үндэслэл байхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. 

Arslan.mn

Arslan.mn

 

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.19
103.26.195.118
Зочин

Ч. Хүрэлбаатар мэт нь төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зараад ширэн нүүрлэж байхад саарал жагсаалтаас яаж гарах вэ дээ.