Дуучин Б.Амархүүг шүүх хурал энэ сарын 29-нд болно

Дуучин Б.Амархүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11.30 минутын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.Амархүүг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг энэ сарын 29-ны өдрийн 14.00 цагт хийхээр товлосон байна.

Дашрамд, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансуурч байхад нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид  30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байгаа юм. 
 

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.18
114.253.66.197
shodorgos

huuye shuuh chin ih hurdan shuurhai boljee, hulgaich darga nariig bas i.gej shuugeerei