"NBA үзэхээр явсан дүү минь хэдхэн хоногийн дараа элэгний комд орж, бие нь эрс муудсан"


Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Этүгэн” багийн тоглогч О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-д хэвтэн эмчлүүлж байна. 

Болсон явдлын талаар түүний эгч өөрийн фэйсбүүктээ бичжээ. 

"Очбадрахын Дөлгөөн дүү минь Онош нь Элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-н Калифорниа-н дэргэдэх Их Сургуульд хэвтэн эмчлүүлж байна. Дүү минь 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолтоо үзэх гээд баяр хөөртэйгөөр ээж аавдаа, эгч нар, найз нөхөддөө үнсүүлээд 2019.06.12ны өдөр эх орноосоо морьдсон дүү минь удалгүй хэдхэн хоногийн дараа маш хүнд хэлбэрийн элэгний Б вирус авч, улмаар элэгнийн дутмагшил буюу элэгний комд орж, биеийн байдал нь эрс муудсан.

Дүү минь амь аврагдах цорын ганц боломж нь ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ л арга байна. АНУлс даа донор шаардлагатай өвчтөний жагсаалтанд орсон ч, хэзээ тэр донор нь олдох тодорхойгүй, бас гэр бүлийнхэн нь донор болох хүсэлт тавьсан ч АНУ-н хуулиар амьд хүнээс донор авахгүй гэсэн хариу өгсөн. Иймд донор олдтол бид дүүгээ торгоож байхын тулд маш үнэтэй, хамгийн сайн гэсэн л эмчилгээнүүдийг хийлгэж байна. Бас дүү минь Салхин цэцгийн халдвар авсан учраас дотор эрхтнүүд нь эхнээсээ ажиллагаагүй болж эхэлж байна. Өчигдрөөс нь бөөр нь ажиллагаагүй болж, бөөрний үйл ажиллагааг дэмжих аппаратанд орсон. Энэ эмнэлэгт өчигдөр шилжиж ирсэн бөгөөд өчигдөр, өнөөдөр 2 эмчилгээний төлбөр одоогийн байдлаар 30.000$ болоод байна.

Цаашид төлбөр нь хэд болж нэмэгдэхийг бид үнэхээр тааварлаж мэдэхгүй байна. Иймд Монголын ард түмэн Та нар минь дүүд минь тусалаач. Далайд дусал нэмэр гэж, та бүхэн минь бага ч гэлтгүй сэтгэлийн хандиваа дүүд минь өргөнө гэдэгт найдаж байна.

Хандивын данс: Хаан банк 5721081225

Хүлээн авагч: Л. Очбадрах

Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/ — with О. Дөлгөөн" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна