Ховд аймгийн ДЦС-ын даргыг барьцаалж их хэмжээний мөнгө нэхжээ

Өнгөрсөн бямба гаригт Ховд аймгийн ДЦС-ын даргыг хутга тулган барьцаалсан хэрэг гарчээ.

Тодруулбал, бямба гаригийн өглөө 08.00 цагийн үед Ховд аймгийн ДЦС-ын дарга Сурмаажавыг барьцаалж, хоёр удаа хутгалан машинаараа авч зугтжээ. Тухайн этгээдүүдийг Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан Завхан аймгийн Сонгино сумаас баривчилсан байна.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд барьцаалагдсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.