Чилид гарсан үймээний үеэр таван хүн амь эрсэджээ

6 цагийн өмнө

Чилийн ард иргэдийн метроны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал өдгөө үймээн болж хувирчээ. Тодруулбал, тус улсын нийслэл Сантьяго хотод болсон жагсаалын үеэр иргэд хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн болж, таван хүний амь нас хохирсон мэдээлэл байна.  

Армийнхан иргэдийн эсэргүүцлийг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий, даралттай усан буу хэрэглэсэн бөгөөд Вальпараисо, Кокимбо, Биобио зэрэг томоохон хотуудад шөнийн хөл хорио тогтоогоод байгаа аж.

Эрх баригчид бослого үймээнийг зогссон гэж байгаа ч таван бүс нутагт онц байдал зарласан хэвээр, нийслэл Сантьяго болон бусад хотын гудамжуудад мянга, мянган цэрэг, танк бэлэн зогссон хэвээрээ байна. 

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.