Алтны ханш 1400 ам.доллар давлаа


Алтны ханш унци тутамдаа 1400 ам.доллар давлаа. Ингэснээр ханш сарын дотор 100 ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Ханш сүүлийн үед савалгаатай байгаа. Дөрөвдүгээр сард огцом унасан ханш өнөөдөр ийнхүү 1400 ам.доллар давав. АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулахад бэлэн тухай мэдэгдэл хийсэн нь алтны ханш өссөн юм. Шинжээчид энэ онд алтны ханшийг 1500 ам.долларт хүрнэ гэж таамагласан. Хэрэв өсөлт энэ чигээрээ үргэлжилвэл таамаг биеллээ олохоор байгаа юм. Тэгвэл Монголбанкны ханш 119 мянган төгрөг байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна