“Хатуу самар”-ын хугацаа дууссан уу

Төрсөн дүүгийнх нь  хүүхэд хар тамхины хэрэгт холбогдож, хүргэн дүү нь  авлига авч байгаад баригдсан гээд ХЗДХ-ийн сайдын эргэн тойрныхон хар бараан мэдээлэлтэй  байгаа. Гэтэл тэрээр "Өмгөөллийн байгууллагыг цэгцэлмээр байна. Энэ хуулийн төслийг хэлэлцээд хагас жил боллоо. Манай намын мөрийн хөтөлбөрт Өмгөөллийн бие даасан хууль батална гээд заачихсан байгаа.

Өмгөөлөгч нар хэтэрхий замбараагүй болсон байна. Хуульзүйн хувьд учир зүйг нь олж цэгцэлмээр болж. Өмгөөлөгчийн гар, хөл асар их явж байна. Дуртай болгон нь өмгөөлөл хийж, хүний мөнгө саадаг боллоо” гэж ярив.

Үүний дараа олон нийт түүнийг  “Өөрийнхөө салбарын ажлыг, өөрийгөө  шүүмжлээд энэ хүн зүгээр үү” гэж гайхаж эхлэв бололтой.

Хэдэн парламент дамжин суусан “Хатуу самар” гэгддэг энэ сайдыг ах дүү амраг садныхныгаа  дэг журамтай байлгаж чадахгүй байгаа нь түүний  парламентад суух хоногийн тоо гүйцэж байгаатай холбон яригсад ч байна.

“Цаст уулын цагаан арслан цагаа  болохоор шоргоолжинд баригддаг” гэгчээр  шоргоолжинд бариулахгүй юмаа гэхэд  хал үзэж халуун чулуу долоохоос бусдыг үзсэн эрхэм гишүүний  “Хатуу самар” гэгдэж байсан үе ард үлдэж хугацаа нь дуусч   байгаа бололтой дог шүү.

 

С.Цээл     

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл (6)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.23
188.156.90.19
Zochin

Eh Ornoo HUDALDSAN URVAGCH HULGAICH.Chi 7 ueree zovj uheh bolnoo.

2019.10.23
188.156.90.19
Zochin

Eh Ornoo HUDALDSAN URVAGCH HULGAICH.Chi 7 ueree zovj uheh bolnoo.

2019.10.22
107.77.75.15
Huga

Tord heregtei hun. Elbegedorj in boosnuud harin tun udahgui

2019.10.22
103.9.90.130
sar

Xuzbaa byy gorid

2019.10.22
66.181.161.32
Зочин

Солих хэрэгтэй цаг нь болсон. 30 жил л энэ хүний шударга царайлсан хуурамч дүрийг харлаа

2019.10.21
103.9.90.53
зочин

Ихэнх хүмүүс өөөрийгөө ч журамтай зөв авч чадахгүй байхад ”ах дүү амраг садныхныгаа дэг журамтай байлгаж чадахгүй байгаа нь” Нямдоржид даанч хамаагүй шүү дээ.