Лэди Гага, Бредли Купер нар дахин хоршино

10 цаг 4 минутын өмнө


Английн Сомерсет гүнлэгийн нутагт жил бүр болдог "Гластонбери" хөгжмийн наадамд Лэди Гага, Бредли Купер нар оролцохоор болжээ.Наадмын үзэгчдэд зориулж тэд Оскарын шагнал хүртсэн "Од төрсөн нь" киноныхоо дуунуудаас сонирхуулахаар зэхэж байгаа гэнэ.Энэ сарын 26-наас 30-нд үргэлжлэх хөгжмийн наадамд тэрчлэн The Killers, The Curе, Жанет Жексон, Майли Сайрус, Лиам Галлахер нар хүндэт зочноор уригдсан байна.

Үзэгчдийн зарим нь дуулиант "хос"-ын үзүүлбэрийг тэсэн ядан хүлээж байгаа бол нөгөө хэсэг нь Ирина Шейк, Бредли Купер нарын салалтад Лэди Гагаг буруутгаж байгаа ажээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна