Бразилийн Ерөнхийлөгчийн нөөц онгоцноос 39 кг кокаин олджээ

Өчигдөр 11 цаг 45 минут

Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаругийн Их 20-ийн уулзалт руу хөлөглөж явсан хоёр онгоцны нэгнээс 39 кг кокаин олджээ. Ерөнхийлөгч Лсакаг зорих замдаа Испанид түр буусан бөгөөд энэ үед явуулсан хилийн шалгалтаар дээрх хар тамхийг илрүүлсэн аж. Хар тамхи Жаир Болсонаругийн бие хамгаалагчийнх болох нь тодорхой болсон байна. Түүнийг Испанийх хуулийн байгууллага шалгахаар авч үлджээ. Баривчлагдсан офицер Ж.Болсонаругийн сууж явсан онгоцыг дагалдсан нөөцийн онгоцонд сууж явсан юм байна. Испанийн хуулийн байгууллага түүнийг баривчилж, эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Дээрх хэрэг болсны дараа Ерөнхийлөгч Жаир Болсонару мэдэгдэл хийж, бие хамгаалагч нь Испанид баривчлагдаж үлдсэн гэдгийг батлаад Испанийн хуулийн байгууллагатай хамтарч ажиллахыг Батлан хамгаалах яамандаа үүрэгдсэн аж.  

Жаир Болсонару Энэ сарын 28, 29-нд Японы Осака хотноо болох их 20-ийн бүлгийн уулзалтад оролцохоор явж байсан юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна