Британийн 93 настай эмэгтэйн “баривчлагдаж үзэх” сүүлчийн хүсэлтийг цагдаа нар биелүүлжээ

Өчигдөр 13 цаг 51 минут

Британийн Манчестер хотын цагдаагийн газар саяхан нэгэн өндөр настны сүүлчийн хүслийг биелүүлснээ өчигдөр мэдэгджээ.

 

 

Тус хотын оршин суугч 93 настай Жоси Бөдсийн “сүүлчийн хүслийн жагсаалт”-д цагдаад баривчлагдаж үзэх хүсэл багтсан юм байна.

Хэд хоногийн өмнө нэгэн эмэгтэй цагдаагийн газарт ирж, 93 настай эмээгийнх нь хүслийг биелүүлж өгөх өвөрмөц санал тавьсан тухай цагдаагийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

Ингээд Манчестер хотын цагдаа ямар ч гэм хийгээгүй өндөр настныг баривчилж, түр саатуулсны дараа суллан явуулсан байна. “Настай эмэгтэйг баярлуулж, сүүлчийн нэг хүслийг нь биелүүлсэндээ бид баяртай байна” гэж цагдаагийн газрын мэдэгдэлд бичжээ.

Эмэгтэйн ач хүү Пам Смит “Миний эмээ Жосиг ‘баривчилсан’ цагдаагийн газарт маш их баярлалаа. Бие нь өдрөөс өдөрт муудаж байгаа 93 настай эмээ маань хэтэрхий хожимдохоосоо өмнө баривчлагдаж үзэх хүсэлтэй байсан юм. Өнөөдөр тэр хүслээ биелүүлсэндээ их аз жаргалтай байна” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Насаараа хууль зөрчилгүй амьдарсан эмэгтэй ийнхүү үхэхээсээ өмнө үзэх ёстой нэг зүйлийг үзэж, мэдэрсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна