С.Эрдэнэ:Ард түмэн тэнэг биш. Хэн яаж ажилласныг чинь дэлхий хэлээд өглөө

Ардчилсан намаас  өнөөдөр Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудлаар мэдээлэл хийв. Хурлын үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны захирал Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах шаардлагатай гэж үзэн, энэхүү шаардлагаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна гэлээ.

Огцруулах шаардлага нь санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх Oлон улсын байгууллага FATF-ын ээлжит хурал 2019 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо 205 улс, олон улсын байгууллагыг төлөөлсөн 800 гаруй төлөөлөгчтэйгөөр хуралдаж 3 асуудал хэлэлцсэн. Үүний хоёр дахь хэсэгт Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж үзэн саарал жагсаалтад оруулсан байна. Манай улс саарал жагсаалтад орох болсон дөрвөн үндсэн шалтгаан нь:

1. Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, Шууд хэрэгжүүлэх байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам

2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй,  Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Хууль сахиулах байгууллагууд

3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа, Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар,Хууль сахиулах байгууллагууд

4. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байгаа зэрэг шалтгаанууд шалгалтаар илэрч, хяналтад орсон  APG  буюу FATF-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2017 онд манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр FATF-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул "Эрчимтэй хяналт"-д орсон.

Дээрх дөрвөн даалгавар нь цэвэр Засгийн газраас хамаарах ажлууд байна. Авилгын туйлд хүрсэн Зимбабевитай манай улс эдийн засгийн асуудлаараа эн дээгүүр түвшинд байгаа ч авлига хээл хахууль мөнгө угаалтаараа ялгагдах юмгүй гэдгээ нэг эгнээнд орсноороо түвшингөө мэдэцгээлээ. Аалзны тор нэхсэн авлига албан тушаал, хээл хахуулийн хэргүүд шүүх дээр шийдэгддэггүй.

Мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилсэн хэрэг бүртгэгдээгүй шахуу. Шахуу гэдэг нь гар утас хулгайлсан гэмийг энэ зүйл ангиар зүйлчилсэн нь нүглийн нүдийг гурилаар хуурснаас ялгаагүй сонсогдож байгаа юм. ФАТФ хугацаатай үүрэг даалгавар өгснөө мэдэгдсэн. Оймсны хэргээс өгсүүлээд баримттайгаар олон нйитэд дэлгэгдсэн төрийн байгууллагуудын мөнгө угаасан шившиг, өндөр албан тушаалтнуудын шалгагдаж байгаа хэргүүд энэ хугацаанд харин шийдэгдэж, зохих ёсны ял зэмээ авах нь уу үгүй гэдгийг ард түмэн харин та нарын буянаар сайн мэдэж авсан саарал жагсаалт гэдэг мэдлэгийнхээ хүрээнд хяналт тавин анхаарч байъя. Та нарыг ард түмэн сонгодог!!!

Монгол Улс Саарал жагсаалтад ороод гарч байсан түүх бий ч тэр үед энэ асуудал нйигмийн анхааралд өртөж байгаагүй юм. Харин 2019 онд Монгол Улс дахин саарал жагсаалтад орсон нь найман настай балчираас наян настай буурал хүртэл мэдэх асуудал болж, энэ нь Монгол Улс сүйрэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн нь Монгол Улсынхаа нэр төрийг золин байж улс төрийн ашиг хонжоо харж тоглолт хийсэн МАНАН-ийн зохион байгуулалттай тарьсан хэрэг.

Яагаад гэвэл энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт. Монгол Улсын нэр төрийг дэлхийд “Сааралтуулсан” АН, МАН –ын ард түмнээ мөлжиж, авилга хээл хахуульд автуулсан нүглээ өөрсдөөсөө зайлуулж, тэдний тарьсан гай балгийг залруулах гэж ажилласан төрийн байгууллагууд руугаа та нар ажлаа муу хийсэн учраас ФАТФ байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ажилласангүй гэж буруугаа чихэх.

Хоёрдугаарт, үгэнд нь орж нам улс төрийх нь үйл хэргийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, зарчим баримталдаг төрийн байгууллагуудын зарим удирдлагуудыг үүгээр далимдуулж огцруулах ийм л больхи үйдлийг хийхийн тулд МАНАН саарал жагсаалтыг хүн бүрийн мэдэх сэдэв болгож нийгэмд сэвсэн нь одоо учиг нь тайлагдаж байна. Энэ дүгнэлтийг цаг үеийн үйл явдлууд бэлээхэн гэрчилнэ.

Ард түмэн тэнэг биш. Хэн яаж ажилласныг чинь дэлхий хэлээд өглөө. Одоо хэн ажлаа хийгээгүйг ч бас давхар сануулаад даалгавараа өгсөн байна. Ялангуяа, орон дотроо хууль засч, давхар дээлтнүүдийг төрүүлсэн, авилгачдыг, мөнгө угаагчдыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг заалтаар өршөөн хэлтрүүлэх хуулийн цоорхойг гаргасан Ц.Нямдорж танд харин хийх ажил их байгааг маш тодорхой заасан байгаа тул тэмдэглэж аваад духан дээрээ наах хэрэгтэй. Тантай холбоотой таны болоод таны нөхдийн төрөөс шамшигдуулсан ард түмний мөнгийг угаасан хэргээ нуун далдлах гэсэн оролдлогууд тань Монгол улсын нэр төрийг дэлхийд сааралтуулахад асар их хувь нэмэр оруулсныг доорх үүрэг даалгавараас харж болно. Мөн Сангийн сайд Л.Хүрэлбаатар тантай хамаатай асуудал мөн тавин хувьд байгаа ба та бас алдаагаа банкууд руу чихэх гэж оролдсон. Одоо далимдуулсан улс төрөө хийхээ зогсоо ажлаа хий.

FATF болон APG-гийн олон улсын хамтын ажиллагааны хяналтын ажлын хэсгийн хамтарсан уулзалтаас Монгол улсыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэрт Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбоотой 2017 оноос хойш өөрийн хариуцдаг салбаруудад чиглэсэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, зохион байгуулалт уялдаа холбоогүй ажилласнаар хугацаа алдаж үр дүн гаргаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

 

 

Сэтгэгдэл (10)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.25
120.142.31.147
Баастай жорлон Эрдэн

ЭРДЭНЭ БҮДҮҮНЭЭ ХАМГИЙН ГОЛ БУРУУТАН ЧИ ТАНАЙ НАМ ШҮҮ ДЭЭ. АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БАСАХАА БОЛЬ

Баяр(150.129.140.74)
2019.10.27

Эрхэм гишүүн та ч бас энэ асуудалд хамгийн их хамаатай. Таныг ч бас ард түмэн мартаагүй л байна. Өөрийнхөө буруу оролцоог та хүлээх хэрэгтэй.өөрөөсөө шударга ёсыг эхэл. тэгээд бусдыг үлэргэлэж шаард

Алтанбагана(202.21.109.48)
2019.10.26

чамайг үзэн ядаж байгааг мэдэхгүй байгаа юм биш биздээ. Чи ингэж солиотой юм бичиж хүн ардыг стрессэд оруулахаа болиоч. Чамайг зурагтаар гарах болгонд сувагаа хүн болгон сольж байгаа шүү

Алтанбагана(202.21.109.48)
2019.10.26

чамайг үзэн ядаж байгааг мэдэхгүй байгаа юм биш биздээ. Чи ингэж солиотой юм бичиж хүн ардыг стрессэд оруулахаа болиоч. Чамайг зурагтаар гарах болгонд сувагаа хүн болгон сольж байгаа шүү

2019.10.24
192.82.65.93
Түрийний бөөс

”ЭРДЭНЭ ҮГҮЙ ЭРДЭНЭ ЭЭ!” ЭНЭ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЧАМД ХАМААТАЙ!

2019.10.24
182.160.1.228
erka

erdenee ard irged chni teneg bishee cham shig darga ardchilsan namd hereguig udahgui boloh songuuli haruulaad ognoo chi ardchilsan namiig bulshilj baigaagaa medej ab malaa chi ireh songuulid nam tabiulhaa huleej bai

2019.10.24
202.55.191.194
арад

зөв хэлжээ\n

2019.10.24
192.82.65.224
zochin

zov heljee

2019.10.24
66.181.184.84
зочин

Хөөрхий дөө,ард түмэн ,өөрийг ,нь үнэлдэг гэж итгэдэг байх нь. Энэ хүний нүдэнд бүх муухай олиггүй чанарууд нь харагддаг. Сайн,,ажиглааоай.

zochin(192.82.65.224)
2019.10.24

zov heljee