Хятадад хортой материалаар хийсэн гутлыг Италид борлуулдаг байжээ

Хүний эрүүл мэндэд хортой хуванцар хаягдлыг Хятад руу илгээж гутал үйлдвэрлүүлэн Итали улсад борлуулдаг мафийн сүлжээг илрүүлжээ. Өчигдөр Италийн мөрдөн байцаагчид энэ талаар мэдээллээ. 

Уг хэрэгтэй холбогдуулан 10 хүнийг баривчилж, таван хүнийг гэрийн хорионд суулгаж, Сицилид байдаг таван компаний үйл ажиллагааг зогсоосон байна.

Уг сүлжээг 1980, 1990-ээд оны үед нийт 60 хүний аминд хүрсэн гэмт хэргүүдэд холбогдож байсан Клаудио Карбонаро гэгч удирдаж байжээ.

2013 онд суллагдсаныхаа дараа Карбонаро мафийн өлгий гэгддэг Сицилид буцаж ирээд хортой хуванцар хог хаягдал хил давуулах бизнес эрхэлж эхэлсэн байна.

Ром хотод хортой материалаар үйлдвэрлэсэн гутал борлуулж байгааг илрүүлсний дараа дөрвөн жилийн хугацаанд мөрдсөний эцэст сүлжээг нь ил болгосон байна.

Мөрдөгчдийн мэдээлснээр хуванцар хог хаягдлыг Сицили дэх агуулахад цуглуулаад Хятад руу илгээдэг байжээ. Дараа нь эдгээр хог хаягдал нь шинэхэн гутал болон Италид буцаж ирдэг байсан гэнэ.

 

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (4)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.26
43.242.243.130
Ьв

Итал гэсэн үнэтэй гутал бүхэн хужаа хор байжээ тийм байх даанч хөл холгоод чийг татаад байсийн дахиж үнэтэй хор авахгүй

2019.10.26
109.183.244.156
zaluu

odooch italuud huzaatai gereee hiigeedl baigaa teheer torni hurtel mafi baiz taarahnee

2019.10.25
192.82.73.241
Эрдэмтэн

Жунахуа нарт ямар ч буруу алга

2019.10.25
202.9.42.145
Зочин

хятадын хог болсон бараануудыг худалдан авч өөрсдөө хордож хужаа баяжуулах шаардлага байна уу