О.Баасанхүү: Ерөнхий сайд Ц.Нямдоржид "төмсөгдүүлчихсэн"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд “Саарал жагсаалт”-ын талаар байр сууриа илэрхийллээ.

Гадаадад сахилгагүйтэж явж байгаа хувь хүний алдааг Монгол улсдаа наасан улс төрийн попрол гэж зүйл нь өнөөдөр биднийг “Саарал жагсаалт”-д оруулсан. Үр дагавар нь маш ноцтой явагдана. 2013 онд “Саарал жагсаалт”-аас ямар үндэслэлээр гаргасан бэ гэвэл “Далд байгаа мөнгөний эх үүсвэрүүдээ ил гарга.

Танайд асар их далд мөнгөнүүд байна” гэсэн асуудал ярьсан учраас Өршөөлийн болон ил тод байдлын тухай хууль гарсан. Үүгээр мөнгөний дүн нь ил болсон. “Далд эдийн засгийг ил болгосон учраас эндээсээ татвараа аваарай, дахин хууль зөрчүүлэхгүй байхад анхаарсан систем хийгээрэй гэдгийг хэлсэн. Тэгээд Бангкогт хуралдаад 40 шаардлагыг тавьсан. Гэтэл энэ үеэр хууль зүйн яам нь ажлаа хийгээгүй. Ноцтой байдал үүсчихээд байхад энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой.

Шулуухан хэлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ц.Нямдоржид хатуу “төмсөгдүүлчихсэн” юм байна. Ц.Нямдорж хар дэвтэр хөтөлдөг. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хойд солонгосын онгоц гээд л яриад байна. “Хар” жагсаалт руу оруулах гээд байгаа юмуу. Би өөрөө Хойд Солонгос, Монголын парлиаментын бүлгийн даргын хувьд надад тодорхой мэдээллүүд байна. Хулгайч хүн дуугүй байх ёстой. Л.Болд дуугүй байх ёстой хүн байхгүй юу. Энгийн жишээ баримт хэлье.

Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц гэдэг хүнийг томилоход тэр хүн ямар зүйл хэлсэн бэ гэвэл Авлигалтай тэмцэх газраас молекул Батж.Батбаярын хүүгийн гэрт нэгжлэг хийхэд дөрөв, таван тамга гарч ирсэн. Энэ нь ямар учиртай вэ гэвэл, тендерт сайд нь таван компанийн нэрийг хэлсэн. Гэтэл таван компани нь молекул Батбаяр гэдэг хүний хүүгийн гэрээс тавуулаа гарч ирсэн. Үүнд хуурамч компани байгуулсан байна гэсэн асуудал ярьсан”. Үүнийг би тухайн үед ямар учиртай юм бэ гэж асуухад одоо хөөн хэлэлцэх хугацаагүй юм чинь хэцүүгүй байна гэж яриад байгаа. Хэнтэйгээ ямар тохироо хийснийг хэлж мэдэхгүй. 

“Саарал жагсаалт”-ын хар гайг хэн үүрэх вэ. Ард түмэн л үүрнэ. Долларын ханш өснө. Гэмт хэрэгтнүүд нь жаргана. Бодитоор “Саарал жагсаалт”-аа цэгцэлье гэвэл залуу хуульч гишүүдээ гаргаад тал талаас нь шахаж шаардаад хэлэлцээрт орох ёстой. Яагаад хууль зүйн сайд гээд байгаа вэ гэхээр сайд нь “Саарал жагсаалт”-д оруулахгүй байх ажлын хэсгийн ахлагч байхгүй юу. Тэгэхээр ахлагчаа сольё гэж л яриад байна. 

 

Сэтгэгдэл (4)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.28
103.9.90.130
харлаг

Энэ нэг мэдрэл муутай тархиндаа сумтай амьтаныг яагаад сонгочихсон юм болоо? Энэ Баасын амнаас сайн сайхан үг ерөөсөө гарахгүй дандаа өмхийр ч бээсэн юм ярих юм тэр нь улс орон ард иргэдэд ямарч хэрэггүй ...монгол хүн ашдын бэлгээс амны бэлэг гэдэг , энэ хүн харийн шашин шүтдэг болхоор ингээд байна уу. Хэлэлцэж байгаа асуудлыг ойлгохгүй болхоор олны анхаарлыг өөр дээрээ татахын тулд тэнэгтдэг юм болов уу? Эрдэнэтчүүдээ ирэх сонгууль ухаантайхан саналаа өгөөрөй монголд ухаантай хүмүүс олон шүү

2019.10.26
192.82.75.6
lam

Beleg erteneeree negenee barij abch zoboogood bn uu. Ymar hatuu yos zui muutai um be. Emegtei hun yalgasan bh be. UIH -iin gishuud soyljih shaardlaga bgaa gej haragdah boljee. TV harj bgaa coishol unshij bgaa Mongoliin ur sad huuhduud yu gej humuujih be bugdeeree yos zuig anhaarmaaraa . sanaa zobood bichij bn.

2019.10.25
64.119.16.154
Зочин

Тэнэг

Ekter(66.181.161.109)
2019.10.29

Ene harinym nuudgui ard irgeded unen zow medelel ogdog hamgiin suuld gehed MAN.n hulgaich narig ter olon hujaa oruulahig Baasanhuu l esrguutsej bga bzde law l Ts Nyamdorj Hurelsuh 2.s deer eh oron ard tumnee gsn setgeltai hunde bayr hurgie sain b.a