"The Hu" хамтлаг Их Британи, Ирланд улсад ирэх оны хоёрдугаар сард аялан тоглохоор боллоо

Метал рок төрлөөр уран бүтээлээ туурвин хилийн чанадад олон улс орны сонсогч, үзэгчдийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлаг Их Британи, Ирланд улсад 2020 оны хоёрдугаар сард аялан тоглох болсон тухайгаа албан ёсоор зарлалаа. Өмнө нь Их Британид болсон Download хөгжмийн наадмаар тоглоход 23 өдрийн өмнө бүх тасалбар нь зарагдаж дууссан юм. Их Британийн аялан тоглолтод Элтон Жоныг албан ёсоор урьсан тухай мэдээлж байсан.

Өнгөрсөн есдүгээр сарын 11-нээс “The HU” хамтлаг Хойд Америкийн аялан тоглолтоо эхлүүлж одоо ч үргэлжилсээр байгаа юм. Хамгийн сүүлд тэд Миннеаполист тоглосон бөгөөд тасалбар нь 20 хоногийн өмнө дуусчээ. Нийтдээ гурван сар буюу 57 хоног үргэлжлэх Хойд Америкийн аялан тоглолт арванхоёрдугаар сарын 07-нд дуусах юм. Ихэнх тасалбарууд нь 10-20 хоногийн өмнө дуусаж байгаа тул сүүлийн 10 тоглолтоо суудал ихтэй том цэнгэлдэхэд хийх саналыг үзэгчдийн зүгээс тавиад байна.

Сэтгэгдэл (2)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.28
103.111.68.3
ZOCHIN

saihan bnaa ulam ih amjilt husey

2019.10.27
64.119.20.24
зочин

Mundag baina shuu amjilt..