Харилцаа холбоо,мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбатыг АТГ шалгаж эхэлсэн бололтой 

Засгийн газрын тохируулагч агентлаг харилцаа холбоо,мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат болон Харилцаа холбооны зохицуулах хорооны нэр бүхий албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа бололтой.

Дээрх албан тушаалтнуудыг албаны эрх мэдлээ ашиглан харилцаа холбооны салбар дахь байгууллагууд түүний дотор тухайлбал үүрэн телефоны оператор компаниудын шударга өрсөлдөх боломжийг алдагдуулж зарим байгууллагад давуу эрх олгон харилцаа холбоо, шуудан , давтамжын талаарх багц хуулинд интернетийн үйлчилгээ эрхлэгч болон олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгосон зүйл заалт оруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. 

Энэ тухай нэгэн төрийн бус байгууллага гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ. 
 

Сэтгэгдэл (2)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.10.29
183.177.101.38
kkkk

eh survaljaa durdahgui bol hen iim ymand itgeh ve zugeer zohiogood bichihsn met l haragdajiinoo\n

2019.10.29
103.141.250.2
Irgen

Huuliig chin ulsiin ikh hural bataldiin bish uu?