Аймгуудын наадамд хэн түрүүлэв?


Архангай аймаг  Д.Ням-Очир түрүүлж, арслан цол хүртэв.   Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Аймгийн заан Л.Отгонбаатар үзүүрлэсэн байна.

 Баян-Өлгий аймаг Аймгийн заан М.Аманбек түрүүлж  Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, «Өлгийн хүчтэн» бөхийн дэвжээний бөх, Аймгийн арслан Т.Ерболат үзүүрлэжээ.

 Баянхонгор аймаг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Аймгийн заан Д.Бямбасүрэн түрүүлж,  Жинст сумын харьяат, Аймгийн харцага Т.Дүүрэнсаран үзүүрлэсэн.

 Булган аймаг Гурванбулаг сумын харьяат, аймгийн заан П.Даваадорж түрүүлж,  Хишиг-Өндөр сумын харьяат, Аймгийн харцага Б.Түвшинтөгс үзүүрлэсэн.

Говь-Алтай аймаг Бигэр сумын харьяат Ц.Эрхэмбаяр түрүүлж,  Хөхморьт сумын харьяат, Аймгийн начин Г.Батмөнх үзүүрлэсэн байна.

Дархан-Уул аймаг Дархан-Уул аймгийн нэмэх начин, Төв аймгийн уугуул н.Төгөлдөр түрүүлж,  Архангай аймгийн харьяат, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, сумын заан Э.Мөнхжаргал үзүүрлэжээ.

Дундговь аймаг Гурвансайхан сумын харьяат, аймгийн харцага Б.Доржсүрэн түрүүлж, Эрдэнэдалай сумын харьяат сумын заан үзүүрлэв.

Завхан аймаг  Тосонцэнгэл сумын харьяат Аймгийн нэмэх начин М.Амарсанаа түрүүлж, Яруу сумын харьяат, аймгийн заан М.Лхагвагэрэл үзүүрлэв.

Орхон аймаг Архангай аймгийн Хайрхан сумын уугуул  Цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Завхан аймгийн харьяат, Аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэв.

Өмнөговь аймаг Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, Аймгийн харцага М.Адьяахүү түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, Аймгийн заан Э.Энх-Амгалан үзүүлэв.

 Өвөрхангай аймаг Богд сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, “Алтан хүч” компанийн бөх, аймгийн харцага Х.Энхчулуун түрүүлж, Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, “Тэргэл мөнх” компанийн бөх, аймгийн начин Ж.Бямбадонид үзүүрлэв.

Сэлэнгэ аймаг Аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлж, Мандал сумын харьяат, “Мон зул” компанийн бөх, Аймгийн арслан М.Баярбаатар үзүүрлэжээ.

Сүхбаатар аймаг. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Аймгийн заан Ч.Энхмөнх түрүүлж, Дарьганга сумын харьяат, Аймгийн заан М.Гансүх үзүүрлэжээ.

Төв аймаг Баян сумын харьяат, Аймгийн харцага Д.Батсүх түрүүлж, Өндөрширээт сумын харьяат, Аймгийн арслан Д.Хүдэрбулга үзүүрлэжээ.

 Увс аймаг Хяргас сумын харьяат аймгийн арслан Ц.Мѳнхбаяр түрүүлж,  Тэс сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ аймгийн начин Х. Мөнхжаргал үзүүрлэжээ.

Ховд аймаг Мөнххайрхан сумын харьяат, Аймгийн арслан Б.Баянмөнх түрүүлж, Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоожүзүүрлэв.

 Хөвсгөл аймаг Галт сумын харьяат, Аймгийн начин Буянтогтохын Пүрэвдорж түрүүлж,  Шинэ-Идэр сумын харьяат, Аймгийн харцага Л.Энхбат үзүүрлэв.

 Хэнтий аймаг Батширээт сумын харьяат, Аймгийн заан Г.Бадрах түрүүлж, Жаргалтхаан сумын харьяат, Аймгийн арслан Ш.Отгонтөгс үзүүрлэжээ.

Одоогоор Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн наадам болоогүй байна.

Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна