ҮХЦ-ийн даргатай холбоотой мэдээлэл нь үнэнд огт нийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

МЭДЭГДЭЛ

Хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр  “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч “бэлгийн халдлага” үйлдсэн хэргээр цагдаад баригдсан байна. Тэрбээр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.” гэж мэдээлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явсан юм. 

Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. 

Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.

Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь үнэн бодит байдалд огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч

2019 оны 11 дүгээр сарын 01

 

Сэтгэгдэл (5)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.03
66.181.178.78
Zochin

Ene zaaval hvn heregt hiij bahaa hangah geed tsus huls ni goijij gar ni chichirch bgaa koment bichigchid uuriin chini vr hvvhed ah dvv gej baidag l baihdaa yasan muuhai hvmvvs ve????? ODBAEAR DARGA TA NAR SHIG BISH HEZEECH BUYANDAA BUZAR HIIHGVI. Hvn horloh setgel uvrulsun ta nariig burhan urshuug

2019.11.01
77.193.113.159
Сайд

Хажууд нь явсан юмуу харж байсан юмуу батлах хэрэгтэй.

2019.11.01
66.181.161.108
иргэн

та нар хариуцлагатайгаар хэлж байна гэхээр л худлаа байдаг шүү.

haha(118.33.222.183)
2019.11.03

haha ogzognoos ni huruunii hee av ...unen gedegt ochuuhen ch ergelzehgui bna manai mangar haruudaas l iim yum gardag ..za tged avtobus.metro.geed iim heregt orspn mongol zondoo zondoo

сухэ(202.21.107.103)
2019.11.02

новш огцор