УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад баригджээ

2019 оны 11 сарын 04

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригджээ.

АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийсэн байна. Ингээд байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагааг хийжээ. Мөрдөн байцаагчид тус компанийн таван давхрын өрөөнд орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байсан гэнэ. 

Мөн УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн баривчлан саатуулах гэж байсан хүнтэй хамт мөрийтэй тоглоод сууж байжээ. АТГ-ынхан дээрх асуудлыг баримтжуулан Эрүүгийн цагдаагийнханд өгөөд байна.

Цагдаа нар дээрх хэргийг шалгаж байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр халбал, УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байсан хэргийг цагдаа нар нам дараад өнгөрөөх гэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.