Олон улсын балетын тэмцээнээс 11 настай Монгол охин анх удаа  хүрэл медаль хүртлээ

2019 оны 11 сарын 04

 World Ballet Grand Prix – Moscow ОЛОН УЛСЫН БАЛЕТЫН  тэмцээн Большой Балетын Академийн Театрт 10 - р сарын 28 - 31 ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд монгол улсаа төлөөлөн оролцсон Junior B ангилалд Сильфида Балет Төгөлдөр Хуурийн сургуулийн сурагч Д.Бөртэ-Үжин хүрэл медаль, Монгол Улсын Консерваторийн сурагч Б.Хулан хүрэл медаль, Мөн Junior A ангилалд  Сильфида Балет Төгөлдөр Хуурын студийн сурагч Ж.Амарлин “Өсөх ирээдүйтэй балетчин” дипломын шагналт байр болон Ивээн тэтгэгчийн шагнал, Монголын Балетын Үндэсний Сургуулийн сурагч Г.София, МУК-ийн сурагч Б.Хүслэн,  Оюунболор нар дипломын шагналт байруудын эзэд боллоо. Чансаа өндөртэй уг тэмцээнд монголоос бага насны ангиллаар амжилт гаргаж байгаа анхны тохиолдол юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.