Албадан гаргасан 800 хятад иргэнийг тус улсын хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ

2019 оны 11 сарын 04

Хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Тэгвэл эдгээр хятад иргэдийг өнгөрсөн бямба гарагт албадан гаргасан. Гадаадын иргэн харьяатын газрөөс өгсөн мэдээллээр өчигдөр БНХАУ-ын хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

БНХАУ-ын иргэд 1000-аад компьютер, 10000-аад гар утас ашиглаж байсан бөгөөд байрлаж байсан таван зочид буудал, хэрэглэж байсан дугаарынх нь үүрэн телефоны операторуудыг шалгана гэдгийг ЦЕГ-ын дарга С.Баатаржав хэлж байв. БНХАУ-ын иргэдийн визтэй холбоотойгоор Гадаадын иргэн харьяатын газраас ч мэдээлэл өгсөн юм. Тэдний дийлэнх нь жуулчны визээр орж ирсэн байсан тул тус газарт бүртгүүлээгүй байсан гэдгийг мэдээлэлдээ дурдсан юм. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.